Хязгаарлалт хийсэн авто замын дагуу орчны агаарын чанарын хэмжилт хийж байна
2020.12.28

Хязгаарлалт хийсэн авто замын дагуу орчны агаарын чанарын хэмжилт хийж байна

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хязгаарлалт хийсэн авто замын дагуу орчны агаарын чанарын хэмжилтийг богино болон дунд хугацаагаар хэмжилтийн ажлыг эхлүүлээд байна.

Хэмжилт 2020 оны 12 дугаар сарын 23-наас 28-ны хүртэл хугацаанд Сүхбаатарын талбайн зам дагуу, Бөмбөгөр ХТ-ийн урд зам, 32-ын тойрог, Баянбүрдийн тойрог, Саппоро, Офицерийн тойрог, Тэмээтэй хөшөөний уулзварууад хөдөлмөрийн аюулгүй байдал, халдвар хамгаалалтын дэглэмийг баримтлан агаарын чанарын хэмжилтийг хийж гүйцэтгэж байна.

Энэхүү хэмжилтийн гол зорилго нь:
  1. Тээврийн хөдөлгөөний эрчмээс шалтгаалан агаар бохирдуулагч PM2.5 тоосонцор, SO2 хүхрийн давхар исэл, NO2 азотын давхар ислийн хэмжээг тооцож харьцуулах,
  2. Агаарын чанарын стандарттай харьцуулах,
  3. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцож буй иргэд, зорчигчдын эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлийг тодорхойлох явдал юм.