Тэнгэр баганадсан цамхгууд санхүүгийн хямралыг дагуулдаг
2012.01.18

Тэнгэр баганадсан цамхгууд санхүүгийн хямралыг дагуулдаг

 
  • 15 өдөрт боссон энэхүү барилга хэр найдвартайг цаг хугацаа харуулах байх. Үүнтэй адил маш богино хугацаанд баригдсан Тайжоу хотын 18 давхар байшинд оршин суугчид нүүж ортол ердөө 17 цагийн дараа суулт өгчээ.
  • Үүнээс болоод ирэх таван жилд Азийн хамгийн том, хоёр эдийн засагт«засвар» хэрэгтэй болж магадгүй хэмээн сэрэмжлүүллээ.

Хятадын Хунань мужид тус улсын «Вгоad Group» компани 360 цагийн дотор 30 давхар зочид буудал барьж, ашиглалтад өглөө. Барилгын компани энэ барилгаа 9,0 магнитудын газар хөдлөлтийг тэсвэрлэнэ хэмээн баталж байна. Тус барилгын талаарх видео бичлэгийг realty.newsru.com/article/11Jan2012/china хаягаар орж үзээрэй. 15 өдөрт боссон энэхүү барилга хэр найдвартайг цаг хугацаа харуулах байх. Үүнтэй адил маш богино хугацаанд баригдсан Тайжоу хотын 18 давхар байшинд оршин суугчид нүүж ортол ердөө 17 цагийн дараа суулт өгчээ. Өдгөө Хятад улс барьж байгаа өндөр барилгынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг. Энд дэлхийн бүх цамхгийн 53 хувь нь босч байгаа. Дараа нь Энэтхэг, Их Британи ордог. Лондон хотын 310 м өндөр «Осколком» цамхаг энэ жил ашиглалтад орох бөгөөд энэ нь баруун Европын хамгийн өндөр барилга билээ. Ер нь Хятад, Энэтхэг улс 240 м-ээс дээш өндөр 14 барилга барихаар төлөвлөжээ. Тэнгэр  баганадсан эдгээр  цамхаг нь нэг ёсондоо  дэлхийн эдийн засгийн байдлын үзүүлэлт гэнэ.

 

 

Дэлхийн хамгийн өндөр  барилгууд нь хэдийгээр барилгажилтын оргил үед баригддаг ч капиталаа байршуулах оновчтой арга биш. Тэр бүү хэл эдийн засгийн хямралын дохио болдог» хэмээн Их Британийн шинжээчид мэдэгдлээ. «Барилгажилтын оргил үе нь хэт их хэмжээний зээл олгож байгааг гэрчилдэг» хэмээн шинжээч Эндрю Лоуренс үзжээ. Тэрбээр 1999 онд «цамхгуудын индекс»-ийг санал болгосон ба хэт өндөр байшинг олноор барих нь эдийн засгийн хямралыг араасаа дагуулдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Жишээлбэл 1930 оны Ныо-Йоркийн, 1974 оны Чикагогийн, 1997 оны Куала-Лумпурын, 2010 оны Дубайн хямралыг «цамхгуудын индекс»-ээр тайлбарлаж болох гэнэ. Хэрэв энэ томъёо үнэн бол дараачийн санхүүгийн хямрал Хятадад тохиож болзошгүй. Манай гарагийн хамгийн анхны «Еquitable Life» цамхгийг 1873 онд Нью-Йорк хотод барьжээ. Гэтэл таван жилийн турш эдийн засаг буурсан гэдэг.

Харин Нью-Йорк хотод алдарт «Эмпайр Стейт Билдинг», «Chrysler» цамхгуудыг ашиглалтад өгсний дараа Агуу хямрал болжээ. Чикагод «Willis Tower»-ийг /хуучнаар Sears Tower/ 1974 онд барьсны дараахан нефтийн зах зээл дээр бөөн үймээн дэгдэж, улмаар америк долларыг алттай уялдуулахаа больсон билээ. Мөн 1997 онд баригдсан Малайзын «Рetronas Towers» нь Азийн хямралтай давхацсан билээ. Түүнчлэн Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хоёр жилийн өмнө дэлхийн хамгийн өндөр, 830 м өндөр «Бурж Халифа» цамхгийг барьж байхдаа дампуурах шахсан. Их Британийн судлаачид аливаа дампуурлын өмнө дандаа барилгын оргил үе тохиодог хэмээн дүгнэжээ. «Ваrclays Capital  банкны төлөөлөгчид «Тэнгэр баганадсан өндөр байшин барих нь санхүүгийн хямралтай «эрүүл бус» холбоотой байдаг. Йймээс Энэтхэг, Хятадад хөрөнгө оруулахдаа анхааралтай бай» хэмээн хөрөнгө оруулагчдад зөвлөжээ. Тэд «Хэрэв түүх ямар нэгэн юманд сургадагсан бол. Энэтхэг, Хятадын барилгажилтын оргил үе нь капиталын оновчтой бус зарцуулалт. Үүнээс болоод ирэх таван жилд Азийн хамгийн том, хоёр эдийн засагт«засвар» хэрэгтэй болж магадгүй хэмээн сэрэмжлүүллээ.

 

Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр  үнэ асар өндөр байгаа энд «савангийн хөөс» байгаагийн шинж хэмээн шинжээчид үзэж байна. “Corriere della Sera”сонины Марко Дель Корон «Хэрэв «Ваrclays Capital-ын гаргалгаа үнэн бол одоо дэлхийн хамгийн өндөр байшингуудын тал нь баригдаж буй Хятад улс сүйрлийн босгон дээр тулж иржээ. Энд газрын үнэ асар өндөр, зээл хүртээмжтэй болж, улмаар өөдрөг уур амьсгал ноёрхож байгаа нь уналтын өмнөх тохироо бүрдсэн гэсэн үг. Хятадууд өндөр барилгад донтох болсон нь сүйрэл айсуйн дохио» хэмээн бичжээ. «Архитектор Рем Колхасын төслийн дагуу баригдсан Хятадын Төв телевизийн барилгаас хоёр алхмын зайд Бээжингийн хамгийн өндөр 108 давхар, 510 м «China Zun» цамхгийн шав тавих ёслолын ажиллагааны үеэр ийм аюул нүүрлээгүй байсан» хэмээн Марко Дель Корон бичжээ. «Ваrclays Capital тэнгэр баганадсан өндөр барилгуудыг олноор барих нь эдийн засаг эрс доройтохын цондон хэмээжээ. Өөрөөр хэлбэл одоо Хятад барилгын оргил үе тохиож байгаа учраас ойрын таван жилд энэ улс дампуурч, «савангийн хөөс» хагарч болзошгүй гэнэ. Харин «JPMorgan Chase» банкны судалгаагаар 2013 оны зун гэхэд Хятадын том хотуудад орон сууцны үнэ 20 хувиар буурах аж.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.