Х.Баттулга: Энэ нам одоогоор Ардчилсан Солонгос болчоогүй байна
Энэ Хамтарсан Засгийн газрыг байгуулахад бид олон ажил хийхээр төлөвлөж байсан. Гэвч сүүлийн хоёр жилд ийм байж чадаагүй.
Намайг төмөр зам барихыг Ц.Нямдорж сайд нь харъя гэх юм. Утаа униараа багасгаж, иргэдээ орон сууцжуулъя гэсэн энэ Засгийн газрын хамгийн гайгүй хөтөлбөр болох 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг ярьж байхад энэ компани нь Женкогийнх гээд энэ хөтөлбөрийг гацаачихсан. Бас Хятадтай хамтардаг MCS гэдэг компани нь тогтвортой байдлын гэрээг 70 жилээр хийе гэж оруулж ирж байна.
Энэ санал одоо Сангийн сайдад байгаа. Үүн дээр Сангийн сайд тайлбар хийнэ байх. Ард түмнийг үзэл сурталжуулж байгаа ийм улс төрөөс Ардчилсан нам татгалзая. Арай өөр байя. Би энэ илтгэлийг ҮЗХ-ны гишүүдэд зориулж тавиагүй. Үүнийг ард түмэн хараг. Сая яагаад хэвлэлийнхэнийг гаргаж байгаа юм бэ. Энэ бүхэн нээлттэй байх ёстой”.
ЗТБХБ-ын сайд ийм агуулга бүхий илтгэлийг тавьсан юм. Түүнийг хурлын индэр дээрээс буух үед хэвлэл мэдээллийнхэн тосож авч асуулт тавихад тэрбээр “Энэ удаагийн ҮЗХ-ны хурал дээр намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудал хөндөгдөхгүй” болохыг онцоллоо.