Аймаг сумдын удирдлага өвс тэжээлийг малчдад цаг алдалгүй хүргэх шаардлагатай
2020.12.17

Аймаг сумдын удирдлага өвс тэжээлийг малчдад цаг алдалгүй хүргэх шаардлагатай

Одоогийн байдлаар аймгуудад 6-12 см цасан бүрхүүл тогтсон бөгөөд өвс тэжээлийн нөөц, санхүүжилтийн асуудалд анхаарч улсын нөөцөд байгаа өнжмөл өвс тэжээлийг худалдаанд гаргах, отор нүүдэл хийж байгаа малчдыг дэмжих шаардлагатай. Өвөлжилт хүндрэх сургаар хивэг тэжээлийн үнэ өссөн байна.

Засгийн газар өвөлжилт хүндэрсэн Ховд, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь аймгийн малчдад үнэгүй өвс олгож, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх шийдвэр гаргасан.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Нийт 2,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3800 тн өвс, 1900 тн тэжээл олгож үнийн зөрүү болох 600 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Иймд аймаг сумдын удирдлага өвс тэжээлийг малчдад цаг алдалгүй хүргэх, эзнийг нь олж өгөх тал дээр нэн хариуцлагатай ажиллах шаардлагатай байна.