2020.12.09
Н.Наранбаатар гишүүн "Малчдаа дэмжье" аянд нэгдлээ
Өмнөговь аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч, малын хорогдол нэмэгдэж байгаа энэ хүнд цаг үед эрсдэлийг бууруулах, малчдын эрүүл мэндийг дэмжих, нэн шаардлагатай эд материал, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор “МАЛЧДАА ДЭМЖЬЕ” дөрвөн сарын аяныг Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооноос санаачлан аймгийн хэмжээнд зохион байгуулж эхэллээ.
Уг аяныг дэмжиж УИХ-ын гишүүн Н.Наранбаатар 100 боодол өвсний дэмжлэг илгээсэн байна. Аймгийнхаа засаг даргаар ажиллаж байсан хүний хувьд малчид, нутаг орныхоо нөхцөл байдал сайн мэддэг хүний хувьд ийнхүү дэмжлэг үзүүлж, санаачилгатай хандсанд аяныг зохион байгуулагчид төдийгүй малчид талархаж буйгаа илэрхийллээ.
Монгол орон даяар аюулт цар тахал дэгдэж, хол хорио тогтоосны улмаас эдийн засгийн байдал хүндэрч малчдын ахуй амьдралд олон бэрхшээл тулгарч буй энэ цаг үед зайлшгүй дэмжлэг хэрэгтэй байгаа тул “МАЛЧДАА ДЭМЖЬЕ” аянд иргэдийг нэгдэн оролцохыг уриалсан байна.