Аргентинд Ерөнхийлөгчийг бус харин түүний эхнэрийг нь тахин шүтэж байв
2011.10.08

Аргентинд Ерөнхийлөгчийг бус харин түүний эхнэрийг нь тахин шүтэж байв

Холливудыи найруулагч Эидрю Ллойд-Уэббера болон Тим Райс нарын бүтээсэн "Эвита" хэмээх мюзикл кино дэлгэцнээ гарсны дараа Аргентины тэргүүн хатагтай байсан Эвитаг дэлхий даяар мэддэг болсон билээ. Энэ киноны гол дүрд дуучин Мадонна тоглосон юм. Поп дуучин тухайн үед гол баатрын дүрээсээ 5 насаар эгч байн. Эва де Перон бол амьдрал нь нууцлаг бүхнээр дүүрэн нэгэн юм.

 

33 насыг Христийн нас гэж нэрлэдэг, энэ насанд бас Александр Македонский нас нөгчжээ. Хүний амьдралын энэ богинохон хугацаанд зарим нэг нь эрдэмтэн болж амждаг бол өөр бусад нь дэлхийн талыг байлдан дагуулсан байдаг. Эвита ч бас тэдний нэгэн адил нэрээ дуурсгасан бөгөөд хорвоог орхихдоо учир битүүлэг оньсогыг үлдээсэн юм.

 

Аргентины Ерөнхийлөгч Хуан Пероны хоёр дахь гэргий Мария Эва Дуарте де Пероныг тус улсын тэргүүн хатагтай хэмээн өргөмжилдөг. Харин испаничууд Аргентины Primera Dama гэдэг ажээ. Сонирхолтой нь, Хуан Пероны гурав дахь эхнэр Исабель Мартинес де Перон дэлхийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болсон юм. Гэхдээ энд түүний тухай бус харин испаниар энхрий ялдмаар Ева гэж дууддаг байсан Эвитагийн тухай өгүүлэх болно.

 

Эва Ибаргурен 1919 оны тавдугаар сарын 7-нд Аргентины нийслэл Буэнос-Айрос хотоос 310 км зайтай газарт оршдог Лос Толдос гэдэг жижигхэн тосгонд төржээ. Эвита бол Хуаны Ибаргурений (1894-1971) гэр бүлээс гадуур мэндэлсэн таван хүүхдийн нэг юм. Түүний эцэг нь Хуан Дуарте (1872-1924) гэдэг чинээлэг газар эзэмшигчтэй гэрлэсэн байжээ. Ева Өсвөр насандаа жүжигчин болохыг мөрөөдөж, Буэнес-Айрес руу явсан байна.

 

Өндөр нурууныхаа ачаар (170 орчим см) Эвита эхэндээ загвар өмсч, дараа нь радиод ажилд оржээ. Тэрбээр мөрөөдлөө биелүүлж кино жүжигчин болсон ч эхэндээ тийм ч амжилттай байсангүй. Охин хоёрдугаар зэрэглэлийн зочид буудалд амьдардаг байв. Хэдийгээр олон тооны ший жүжигт тоглож, хэд хэдэн кинонд дүр бүтээж байсан ч олсон мөнгө нь хүрэлцдэггүй байжээ.

 

Эвита жүжигчнийхээ хажуугаар шөнийн клубт ажилладаг байв. Гэхдээ туранхай хар үст бүсгүй юу хүсч байгаагаа сайн мэддэг байлаа. Тэрбээр үснийхээ өнгийг өөрчилж, шараар будан янз бүрийн радио жүжигт тоглож, алдар хүндийг олж чаджээ. Хэсэг хугацааны дараа Эвита нэлээд хөрөнгөжиж, өөрийн гэсэн радио станцтай болсон байна. Түүний радио Буэнос-Айрес хотын оршин суугчдын дунд маш их нэр хүндтэй байжээ.

 

Ева эрчүүдэд үнэхээр таалагддаг байлаа. Нэгэн удаа золтой л хүчирхийлэлд өртөөгүй байна. Тэгэхэд 15 настай охиныг цөхрөнгөө барсан эсэргүүцэл гутамшгаас аварчээ. Охинд айхтар хазуулсан чинээлэг залуу урагдаж тасарсан даашинзтай Эвитаг шууд л зам дээр орхин явсан байна. Эвита Ерөнхийлөгчийн гэргий болсныхоо дараа Аргентины чинээлэг гэр бүлийн төлөөлөгчтэй шийдэмгий тэмцэж эхэлжээ. Үүнийхээ төлөө тэрбээр жирийн ард түмний дунд тахин шүтэгдэх болсон юм. Түүнээс гадна Эвита эмэгтэйчүүдийг сонгуулийн эрхтэй болгохын төлөө үг хэлж, үйлдвэрчний эвлэл байгуулан, өөрийн нэрээр нэрлэсэн сангаараа дамжуулан Аргентины төсвөөс тусламжаар дутсан хүмүүст гар сунгах хөтөлбөрт сая сая доллар гаргуулан авч байв. Ингэхдээ тэр Швейцарь дахь дансаа ч мартаагүй байна.

 

Түүнийг нас барсны дараа 1200 ширхэг алт, мөнгөн гоёлын зүү, 756 алтан гоёл чимэглэл болон 650 ширхэг янз бүрийн эрдэнийн чулуун эдлэл үлдсэн бол ангийн арьсан хувцасууд нь Ерөнхийлөгчийн ордны хувцасны шүүгээнд хадгалагдсаар байжээ. Түүхчид, Эвитагийн намтрыг судлаачид багагүй үнэ хүрэх ийм их гоёл чимэглэлийг хаанаас цуглуулсныг тайлж чадаагүй байна.

 

Үнэндээ түүний амьдралын талаар ялангуяа залуу насных нь болоод Аргентины нийслэлд өнгөрүүлсэн амьдралын эхний жилүүдийн талаар хэн ч мэддэггүй аж. Ерөнхийлөгчийн гэргий болонгуутаа Эвита баялаг түүхтэй өнгөрсөн амьдралаа нууцлахын тулд чамгүй их хүчин чармайлт гаргасан гэж түүнд атаархдаг, бас ч гэж багагүй амжилтад хүрсэн бүсгүйчүүд ярилцдаг байжээ.

 

1947 онд Эвитаг Европт ирэхэд Грекийн тэрбумтан Аристотель Онассис түүнтэй тусгайлан уулзахын тулд Италид ирж байсан байна. Албан ёсны үдийн зоог барьсны дараа "Ерөнхийлөгчийн эхнэрийн араас ангуучлагчийг" Эвитагийн буудалласан сэрүүн лавралд урьжээ. Үүлэн борооны ажил хийснийхээ дараа Ева түүнд өндгөн жаврай /омлет/ хийж өгсөн байна. Харин Онассис түүнд 10 мянган долларын чек бичиж өгчээ. Хэдэн жилийн дараа Онассис Эвитагийн дайлсан зуушийг "амьдралдаа идсэн хамгийн үнэтэй хоол" гэжээ.

 

Хар хэл амтнууд Эвитаг биеэ үнэлдэг байсан гэх цуурхал тараасан байна. Учир нь тэр Аргентинд биеэ үнэлэх явдлыг хуулиар зөвшөөрүүлэхийг оролддог байжээ. Хөрөнгө бэлтэй хүмүүсийн эхнэрүүд Эвитаг далдуур "янхан", "эм тахиа" гэж нэрлэдэг байв. Ноёлогч анги давхаргын төлөөлөгчид түүнийг доод зиндаанаас огцом дээшилсэнд нь бас хялбар аргаар хөрөнгө мөнгө цуглуулах дуртайг нь үзэн яддаг байжээ.

 

Аргентины язгууртан, сурвалжит ноёдын Эвитаг үзэн ядах сэтгэл асар их байсан бөгөөд савны хорт хавдраар шаналан нас барах үед нь баячууд түүнийг хурдан амьсгал хураахын төлөө хундага өргөж.  Ерөнхийлөгчийн ордны өөдөөс харсан байшингийн ханан дээр "Хорт хавдар мандтугай!" гэж маш томоор бичиж байжээ.

 

Харин жирийн ард түмэн эсрэгээрээ Эвитаг эдгэрэхийн төлөө залбираад зогсохгүй түүнд хамгийн ер бусын дээд амжилтуудыг зориулж байлаа. Нэгэн бүжигчин ухаан алдаж унах хүртлээ 127 цаг зогсолтгүй танго бүжиглэж байсан бол алдартай билльярдчин дараалан 1500 цохилт хийсэн байна. Харин хижээл насны хоёр эмэгтэй Буэнос-Айрес хотын төв талбайг тойрон 5 цагийн турш өвдгөөрөө мөлхжээ. Тэдний нэгийнх нь үе гэмтэх хүртэл ийн мөлхсөн байна. Бас нэгэн ачаа зөөгч хүндийг өргөлтөөр, харин тогооч хоол бэлтгэж дээд амжилт тогтоож байв.

 

Эвита 24 настайдаа консервитив цэргийн сайд Хуан Перонтой 1944 оны эхээр Аргентины баруун нутагт оршдог Сан-Хуан хотод газар хөдөлсний дараа зохион байгуулсан буяны баярын үеэр танилцжээ. Тэд танилцаад жилийн дараа буюу 1945 онд гэрлэсэн боловч эхнэр нөхөр хоёрт гэр бүлийн асуудлууд гарсаар байв. Хэдийгээр үзэсгэлэн төгс байсан боловч Пероны 3aлyy эхнэр Онассисыг эс тооцвол түүнийг хуурдаггүй байжээ. Харин ирээдүйн Ерөнхийлөгч тийм ч үнэнч байгаагүй гэнэ.

 

Эвита савны хорт хавдар туссаны улмаас хүүхэд төрүүлж чадахгүй болсон бөгөөд эмч нар түүний оношийг харьцангуй эрт тогтоосон байна. Латин америкчууд испаничуудын адил хүүхдийг "амьдралын цэцэг" хэмээн чухалчлан үздэг ард түмэн юм. Гэхдээ Эвита нөхөртөө Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдоход нь үргэлж тусалж, дэмжин хүүхэд төрүүлж чадахгүйд нь шаналдаг сэтгэлийн шархыг нь нөхдөг байв. Хуан Перон үзэсгэлэнт эхнэрийнхээ ачаар 1946 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан юм. Эвита өдөр тутмын радио нэвтрүүлгээр үндсэндээ эмэгтэйчүүдийн сонгуулийн эрх, шударга нийгэм хийгээд хүчтэй, хараат бус эдийн засгийн тухай олны анхаарлыг татсан үг хэлдэг байжээ. Заримдаа ядуучуудыг бослого хөдөлгөөнд уриалан дууддаг байв.

 

Хэдийгээр Эвита амжилтад хүрч баяжсан ч ядуучуудын тоо нэмэгдэж байгаа талаар үргалж ярьж, жирийн ард түмэнтэй эв санаа нэг байдгаа илэрхийлдэг байжээ. Ажилчин ангийнхан түүнийг үнэн сэтгэлээсээ "өөрсдийнхөө нэгд" тооцдог байсан бөгөөд шүтээнийхээ үгийг сэтгэл бахдан сонсдог байлаа. Нийгмийн гарал үүсэл болон хэлсэн мэдэгдлүүд нь түүнийг Хуан Пероныг улс төрд дэмждэг "descamisados" гэдэг байгууллагын удирдагч хэмээн үзэхэд хүргэж байжээ.

 

Төрд албан ёсоор ямар ч албан тушаал хашдаггүй Эвита ямар агуу хүн болсныг 1945 оны аравдугаар сард болсон үйл явдал харуулсан юм. Хуйвалдагчид Хуан Пероныг баривчлахад Эвита 200 мянга гаруй хүн оролцсон, урьд өмнө болж байгаагүй эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулжээ. Хуйвалдагчдын удирдагч иргэний дайн гарахаас болгоомжилж, Пероныг маш хурдан сулласан байна. Дараагийн долоо хоногт нь Перон Эвитатай гэр бүлээ батлуулжээ. Жилийн дараа түүнийг Аргентины Ерөнхийлөгчөөр сонгосон байна.

 

Тэд эх орноо дарангуйлагчийн аргаар удирдаж байв. Жинхэнэ тахин шүтэгдэж байсан хүн нь Эво Перон байлаа. Аргентинд хөшөө, уран зураг, радио, сонин хэвлэл гээд бүх зүйл түүнтэй холбоотой байв. ЗХУ-д нэг хүнийг тахин шүтэх явдал Сталин, Ленинээс эхлээд Хрущёв, Брежневээр дууссан байдаг. Тэгвэл Аргентинд Ерөнхийлөгчийг бус харин түүний эхнэрийг нь тахин шүтэж байв. Эвитаг Өмнөд Америк руу зугтан гарсан нацист гэмт хэрэгтнүүдэд тусалдаг гэж гадаадын олон орон буруушаадаг байжээ.

 

Эвита Перон 1952 оны долдугаар сарын 26-нд нас барсан бөгөөд цогцсыг нь занданшуулсан байна. Гурван жилийн дараа 1955 онд цэргийн Хуан Пероныг түлхэн унагааж, эх орноосоо хөөжээ. Шинэ эрх баригчид улс даяар Эвитагийн бүх хөшөөг нураан эвдэж, олон нийтийн газар түүний хөргийг харуулсан хүмүүсийг хатуу шийтгэж гэж сүрдүүлж байв.

 

Цэргийн хунт Эвитагийн нэр болон цогцос ард олны бэлгэ тэмдэг болохоос болгоомжилж, түүний занданшуулсан шарилыг хулгайлап хүмүүсийн нүднээс үүрд нуухаар шийджээ. 1955 оны арван нэгдүгээр сарын 24-нд энэ хариуцлагатай даалгаврыг армийн тагнуулын албаны дарга, хурандаа Карлос Эугенио де Моори Кениг гүйцэтгэж, түлхэгдэн унасан Пероны талынхны байрлаж байсан төв байрнаас Эвитагийн шарилыг хулгайлсан байна.

 

Хуан Перон амьдралынхаа үлдсэн хугацааг Испанид өнгөрүүлсэн бөгөөд нас нөгчихөөсөө хэдхэн сарын өмнө хоёр дахь удаагаа Аргентины Ерөнхийлөгч болжээ. Өнөөдөр ч зүүний үзэл баримтлагч латин америк залуусын хувьд Че Гевара болон Эвита Перон хоёр үлгар дууриал болсон хэвээр байгаа билээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.