2011.10.03
Та хятад бараа худалдаж авдаг бол Хятадын Засгийн газрыг санхүүжүүлж байгаа хэрэг
Манай урд хөрш Хятад улсын хөгжлийн хурдыг юутай ч зүйрлэшгүй. Хөгжиж буй орон 10 гаруйхан жилийн дотор геополитикийн аварга гүрэн болон хувирч, одоо АНУ-тай өрсөлдөж байна. Бидэнд таалагдах эсэх нь хамаагүй Хятад улс одоо дэлхийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Үүний нууцыг тайлахын тулд энэ орны талаарх эерэг, сөрөг баримтыг харьцуулж үзье.-Хятадын эдийн засаг сүүлийн 10 жилд АНУ-ынхаас долоо дахин хурдан өсчээ. Харьцуулбал 316:43. Тэгэхээр Хятадын ДНБ 15 жилийн дараа АНУ-ынхыг гүйцнэ гэсэн үг.
-Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнээр /ДНБ/ Хятад нь дэлхийд 91 дүгээр байранд оржээ.
-Дэлхий даяар зарагддаг хиймэл гацуурын 85 хувь, хүүхдийн тоглоомын 80 хувийг Хятад үйлдвэрлэдэг.
-Бээжингийн дундаж иргэн жилийнхээ бүх орлогыг орон сууцад зарцуулбал ердөө 10м2 талбай л худалдан авна. Хүн л хой-но идэж, уух хэрэгтэй тул бүх орлогоо үл хөдлөх хөрөнгөд зар-цуулах боломжгүй нь мэдээж. Үүний зэрэгцээ хүн амьдардаггүй бүхэл бүтэн хотууд Хятадад бий. Одоогоор 64 сая байшин хоосон байна.
-Та Хятадын хувьцаа, барааг худалдаж авдаг бол үнэн хэрэгтээ Хятадын Засгийн газрыг санхүүжүүлж байгаа хэрэг. Шанхайн хөрөнгийн биржийн топ 10 компанийн найм нь Хятадын Засгийн газрынх: «PetroChina», «Industrial and Commercial Bank of China», «Sinopec», «Bank of China», «China Shenhua Energy Company», «China Life Insurance Company», «Bank of Communications».
-Христийт шүтдэг 54 сая хятад хүн байгаа нь Италийнхаас ч олон юм. Италийн 60 сая иргэнээс 47,4 сая нь Христийн шашинтай аж. Хятадууд секунд тутамд 50 мянган янжуур татдаг. Дэлхийн 43 орныхыг нийлүүлснээс ч олон гахай Хятадад байдаг.
-Шанхай, Бээжингийн хурдны галт тэрэг 302 миль хурдалдаг бол АНУ-ынх 150 миль.
-Хятадын элсэн цөл 1400км2 байгаа нь Перу улсын газар нутагтай тэнцэнэ. Усны эх булаг ширгэж, ой модоо хэт их тайрснаас Хятадын элсэн цөл улам нэмэгдэж байгаа аж.
-Дэлхийн хамгийн том худалдааны төв Хятадад байдаг ч 2005 оноос хойш 99 хувь нь хоосон байна.-Хятад улс жилд 6000 иргэнээ цаазалдаг. Энэ нь дэлхийн бүх орныхыг нийлүүлснээс ч олон юм. Бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд одоо тариа хийдэг явуулын фургоныг ашиглах болжээ.
-Хятадын хууль бус «хар шорон»-д жилд 10 мянган хятад иргэнийг хорьдог. Ийм шоронд хоригдлуудыг өлсгөөж, хүчиндэж, элдвээр доромжилж гутаадаг.-2025 онд Хятад улсын тэнгэр баганадсан " өндөр цамхгуудад Нью-Йорк шиг 10 хот багтах юм. 2030 онд Хятадын хотуудад амьдардаг иргэдийн тоо нь АНУ-ын хүн амаас ч олон болно.
-Хятад есдүгээр 29-нд «Тяньгун-1» /Тэнгэрийн орд-1/ хэмээх сансрын анхны лабораторио хөөргөлөө. Энэ нь олон модульт станцтай /ОХУ-ын «Мир» шиг/ болох эхний шат аж. Хятадууд ирээдүйд орбит дээр хэдэн станцтай болохоор төлөвлөжээ. 350 км-ын өндөрт тойрог замаар нисч яваа энэ станцтай 11 дүгээр сард «Shenzhou 8» нисгэгчгүй хөлөг залгагдана. Харин 2012 онд 2-3 сансрын нисгэгчтэй хоёр баг «Shenzhou 9», «Shen¬zhou 10» хөлгөөр тус станц дээр нисч ирнэ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.