2011.09.23

Д.Ганхуяг: Шударга өрсөлдөөнөөс хэрэглэгч л хожно

-Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгийг санаачлах, батлуулах гол шалтгаан юунд байсан бэ?

-Энэ хуулийн шинэчлэсэн найруулгийг хийхээс өмнө мөрдөж байсан хуулийг 1993 онд баталсан. Ингээд өнгөрсөн оны долдугаар cap хүртэл дагаж мөрдсөн. Шинэ хуулийн үзэл баримтлал бол шударга бус өрсөлдөөнийг хориглох гэхээсээ илүү шударга өрсөлдөөнийг дэмжихэд чиглэгдсэн л дээ. Шу-арга өрсөлдөөнөөс хэрэглэгчид, иргэд хождог. Аж ахуйн нэг-жүүд шударгаар өрсөлдсөнөөр тэдний өрсөлдөх чадвар дээ-шилдэг. Нөгөө талаас шударга өрсөлдөөнөөр иргэд, хэрэглэгч-дэд хамгийн чанартай сонголт хийх боломжтой олон төрлийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээ үнийн болон бусад хамгийн сайн нөхцөлөөр нийлүүлэгдэх боломж бүрддэг. Энэ нь нөгөө "Хэрэглэгч хаан" гэсэн уриа, зорилго хэрэгжих үндэслэл болдог. Зах зээлийн нийгэмд шилжсэн энэ 20 жилд өрсөлдөөн бий болсноор манай хэрэглэгчдийн хэрэглээ маш олон талтай болсныг бид бүхэн мэдэж байгаа. Ер нь шударга өрсөлдөөн гэдэг бол хувь хүний ч улсын ч нийгмийн ч хөгжлийн түлхүүр.

-Энэ хуулиар өрсөлдөөнтэй холбогдсон ямар ямархарилцааг зохицуулж байгаа вэ?

-Шинэчилсэн найруулга хийхээс өмнөх хуульд Азийн өрсөлдөөний байгууллагаас дүгнэлт хийсэн байдаг юм. Энэ дүгнэлтийн гол агуулга нь өрсөлдөөний харилцааг зохицуулах төрийн байгууллагын бие дааж хараат бусаар тодруулбал, улс төрөөс хараат бусаар ажиллах нөхцөп хангалтгүй, зүй ёсны болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийн /ААЭ/ өрсөлдөөнд харш гэрээ, хэлцэлтэй холбогдсон эрх зүйн зохицуулалт тодорхой бус, хууль зөрчигчидтэй тооцох хариуцлага сул зэрэг асуудал байсан. Зах зээлийн эдийн засгийн нийгэмд шударга өрсөлдөөний харилцааг зохицуулах төрийн байгууллагын үүрэг маш чухал байдаг.

Ихэнх оронд энэ өрсөлдөөний байгууллага нь хороо хэЛбэрээр зохион байгуулагдсан, нэлээд эрх мэдэлтэй, нээлттэй, шийдвэр гаргах бүтцэд нь иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй болсон байна. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын /ШӨХТГ/ шийдвэр гаргах бүтэц нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах найман хүний бүрэлдэхүүнтэй Засгийн газраас таван хүн, МҮХАҮТ, ХЭАХН, МҮЭ-ээс нэг, нэг хүн байхаар хуульчилсан. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийн тодорхойлолтыг боловсронгуй болгосон. Зүй ёсны монополь аж ахуйн нэгж гэж тухайн зах зээлд тухайн бараа бүтээгдэхүүнийг ганцаараа нийлүүлдэг, нийлүүлэхдээ хамгийн бага зардлаар нийлүүлэх уургийг хүлээсэн аж ахуй эрхлэгч, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж тухайн зах зээлд нийлүүлж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний гуравны нэгээс дээш хувийг нийлүулдэг аж ахуй эрхлэгчдийг хэлдэг. Зүй ёсны монополь аж ахуйн нэгж, давамгай байдалтай аж ахуйн нэгж аль аль нь байж болно, байх ч ёстой. Зүй ёсны монополь ААН-д одоогоор Ус сувгийн удирдах газар, Эрчим хүчний удирдах газар зэрэг байгууллага, давамгай байдалтай аж ахуйн нэгжид "НИК", "Мобиком" зэрэг аж ахуйн нэгжүүд орж байгаа. Харин эдгээр аж ахуйн нэгжүуд ноёлох үйл ажиллагааг давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийгзах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг хориглодог. Нөгөө талаас эдгээр аж ахуйн нэгжүүд бараа, үйлчилгээний үнийг зохиомлоор хөөрөгдөх, эсхүл үгсэн хуйвалдах байдлаар үнэ нэмбэл хуулиар хүлээх хариуцлагыг нэмэгдүүлсэн. Түүнчлэн зүй ёсны монополь болон давамгай байдалтай ААН-үүд хууль зөрчсөн асуудлаар ШӨХТГ-тай маргасан тохиолдолд хөндлөнгийн хараат бус аудитиар аудит хийж санал, дүгнэлт гаргуулахыг хуульд заасан. Мөн зүй ёсны монополь ААН бараа, уйлчилгээнийхээ үнэд өөрчлөлт хийсэн тохиолдолд заавал ШӨХТГ-аас дүгнэлт гаргахаар болсон. Түүнээс гадна иргэд, өрхийн өдөр тутмын хэрэглээний шатах, тослох материал, гурил, талх, мах, будаа, элсэн чихэр, хүнсний ногоо зэрэг стратегийн барааны эрэлт нь нийлүүлэлтээс давахаараа үнэ нь өсдөг. Гэтэл энэ асуудлыг зохицуулах төрийн байгууллага тодорхой бус, зуучлагч.ченжүүд бурууг чихээд орхидог байсаар ирсэн. Тэгвэл шинэ хуулиар энэ харилцааг гол нэрийн барааны эрэлт нийлүүлэлттэй зохистой байдлыг Засгийн газар холбогдох хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг дэмжиж, хамтарч ажиллах үүрэгтэй болсон. Мөн төрийн байгуул- лагын зүгээс ААН-д ялгавартай хандсан тохиолдолд холбогдох албан тушаалтантай хариуцлага тооцохоор болсон. Мөн аж ахуйн нэгжүүд өрсөлдөгчийнхөө нэр хүндийг унагаахын тулд алдагдалд оруулж болзошгүй худал зөрүүтэй мэдээлэл цацахыг хориглосон. Өрсөлдөөний тухай хууль дээр дурдсан харилцааг чанартай зохицуулахад чиглэсэн. Хариуцлагын тухайд хуучин хуулиар зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгж, бусад аж ахуй нэгжийг хууль бус уйл ажиллагаа явуулсан тохиолдолд 250 мянган төгрөгөөр торгодог байсан. Энэ байдлыг өөрчилж ноёлох уйл ажилла-гаа явуулах, өрсөлдөөнд харш гэрээ, хэлэлцээр хийх, үгсэн хуйвалдах, өрсөлдөөнд харш уйл ажиллагаа явуулах зэргээр хууль зөрчсөн тохиолдолд өмнөх жилийн борлуулалтын орлогын 3-6 хүртэл хувиар торгох, хууль бусаар олсон орлогыг хураах, 20 сая хүртэл төгрөгөөр торгох зэрэг хариуцлагыг ноогдуулахаар болсон. Мэдээж давхар хариуцлага ноогдуулахгүй. Дээрх хариуцлагын хувь бусад оронд 8-12 хувьтай байгаа. Өршөөх заалт ч байж байгаа.

-Хуулийн хэрэгжилт ямар байгаа бол. Өмнө нь гарч байсан сөрөг үзэгдлүүд гарч байна уу?

-Сайн гэж хэлэхэд хэцүү. Энэхуулийг 2010 оны зургадугаар сардбаталсан. Гэтэл ШӨХТГ-ын дүрмийгЗасгийн газар баталсан болон хамтынудирдлагын бутцийг томилсон эсэх ньтодорхой бус байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.