Ирэх оны төсвийн төслийг дахин хэлэлцэнэ
2011.09.29

Ирэх оны төсвийн төслийг дахин хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаанаар 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл, үүнтэй холбогдуулан бусад хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, Нийгмийн даатгалын сангийн болон Хүний хөгжил сангийн ирэх оны төсвийн тухай хуулийн төсөлд гишүүдээс гаргасан саналыг тусган дахин  хэлэлцэхээр боллоо.

Мөн хуралдаанаар Монголбанкнаас боловсруулсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газраас тодорхой саналуудыг Улсын Их Хуралд уламжлахаар боллоо.

 

Засгийн газрын хувьд Төв банкны бодлогын зээлийн хүүг бууруулах, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож байгаа бичил зээлийн баталгаатай холбоотой эрх зүйн орчинг бүрдүүлэх, орон сууцны моргейжийн зээлийн хүүг инфляцитай уялдуулж уян хатан байлгах нь зүйтэй хэмээн үзэж эдгээр саналыг Улсын Их Хуралд уламжлахаар болжээ.

 

Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг Сангийн сайд С.Баярцогт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барив.        

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.