Майхан хотхон амеркийн мөрөөдлийг будаа болгов
2011.08.25

Майхан хотхон амеркийн мөрөөдлийг будаа болгов


  • Нью-Жерсийн ойд орох оронгүй 50 америк хүн майхан хот босгон амь зууж байна.
  • Орон гэргүй хүмүүс өөрсдөө гүний худаг гаргаж, шүршүүр барин тав тухтай амьдрах гэж ядаж байхад нутгийн иргэд энэ лагерийг үзэн яддаг аж
  • Зодолдохгүй, лагериа цэвэрлэж, нийтийн ажил хийх ёстой. Хамгийн гол нь 22 цагаас хойш дуу чимээ raprax ёсгүй» гэжээ.

Дэлхийн хамгийн хүчирхэг орон гэгддэг АНУ дотоодын асуудалдаа живж байна. Ажилгүйдлийн түвшин буурахгүй, эдийн засгийн байдал хүндхэн хэвээр байгаа тул хоолны тасалбар авдаг хүмүүс ч олширчээ. 311 сая хүнтэй АНУ-ын 46 сая иргэн өлсөж үхэхгүйн тулд хоолны тасалбараар амь зууж байна. Энэ нь америкчуудын 15 хувь буюу долоон иргэн тутмын нэг нь гэсэн үг. Гэтэл энэ тоо 2007 онд 27 сая байсан. Нэг хүн сард 200 долларын хүнсний тасалбар авах ба ам бүл хоёр бол 367, дөрвүүлээ бол 668 доллар. Олонх нь өөр орлогогүй учраас үүгээр л голоо зогоодог аж.

 

Манхэттэнээс ердөө ганцхан цаг яваад орон гэргүй америкчуудын майхан хотыг харж болно. «dailymail.co.uk» сайтад бичсэнээр энд өнгөрсөн зууны агуу хямралын үе амилжээ. Нью-Жерсийн ойд орох оронгүй 50 америк хүн майхан хот босгон амь зууж байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэх нь гарцаагүй. Санхүүгийн хямралын улмаас ажилгүй болсон иргэд орон сууцны зээлээ төлж чадахгүй байгаагаас шууд гудамжинд гарсаар. Нутгийн сүм, зоогийн газрууд одоохондоо тэдэнд хоол хүнс илүүчилж байна.

 

Зочид буудлын ажилтан байсан, 46 настай Барт Хауг «Бид бүтэн жилийн турш нэг явж, нэг буцаж ирж байна. Энд эхнэр Барбара бид хоёр өөрсдийн барьсан майханд амьдардаг. Тэр маань багш байсан. Зээлийн хямралаас үүдэлтэй санхүүгийн хүндрэлийн улмаас бид гурван жилийн өмнөөс ингэж амьдрах боллоо. Олон нийтийн мэдлийн газар, сүмийн арын хашаа, хаагдсан дэлгүүрүүдийн ард майхнаа барьж явсан» хэмээн ярив. Тэрбээр «Манай гэр бүлийнхэн, найз нөхөд бидэнд тусалж байсан ч одоо бүх мөнгө хэдийнэ дууссая. Бид хөл дээрээ босохыг оролдсоор байна. Нийгмийн халамж эсвэл орон сууц олгох хөтөлбөрт багтахыг хүсдэг» гэж өгүүллээ. Орон гэргүйчүүд «Өмнө нь бид ямар азтай байсан юм бэ. Өөрийн гэр орон, бас зурагт, бичил долгионы зуух гээд тансаг амьдардаг байсан. Энд л бид гар утас, машин зэрэг нь чухал биш гэдгийг ойлгосон. Хүнд зөвхөн хоол, ус, орогнох газар л хэрэгтэй» хэмээн харамсдаг гэнэ. Майхан хотхоныг лам Стив Брайэм удирддаг. 50 настай тэрбээр «Энд амьдрагсад тодорхой дүрэм мөрддөг. Зодолдохгүй, лагериа цэвэрлэж, нийтийн ажил хийх ёстой. Хамгийн гол нь 22 цагаас хойш дуу чимээ rapгax ёсгүй» гэжээ. Стив найман жилийн өмнө пастор болсон ч томорсоор байгаа майхан хотод ядуусын дунд амьдрахын тулд татгалзсан гэнэ. Орон гэргүй хүмүүс өөрсдөө гүний худаг гаргаж, шүршүүр барин тав тухтай амьдрах гэж ядаж байхад нутгийн иргэд энэ лагерийг үзэн яддаг аж. Тэр бүү хэл эрх баригчид лагерийг нүүлгэхийг оролдож байна. Стив «Энэ газарт хүмүүс түр амсхийж, хөл дээрээ босоы дахиад нийгэмд буцаж очиж чадна» гэж батлахыг оролддог. Энд цагаан арьстнуудаас гадна мексикчүүд, польшууд, ирландчууд, африк гаралтай америкчууд ч амьдардаг.

 

Ламтан өөрөө нутгийн сурчуулийн бэлэглэсэн автобус дотор амьдардаг юм байна. Стив «Хамгийн гол нь итгэл найдл хэрэгтэй» хэмээн харамсдаг гэнэ. Майхан хотхоныг лам Стив Брайэм удирддаг. 50 настай тэрбээр «Энд амьдрагсад тодорхой дүрэм мөрддөг. Зодолдохгүй, лагериа цэвэрлэж, нийтийн ажил хийх ёстой. Хамгийн гол нь 22 цагаас хойш дуу чимээ raprax ёсгүй» гэжээ. Стив найман жилийн өмнө пастор болсон ч томорсоор байгаа майхан хотод ядуусын дунд амьдрахын тулд татгалзсан гэнэ. Орон гэргүй хүмүүс өөрсдөө гүний худаг гаргаж, шүршүүр барин тав тухтай амьдрах гэж ядаж байхад нутгийн иргэд энэ лагерийг үзэн яддаг аж. Тэр бүү хэл эрх баригчид лагерийг нүүлгэхийг оролдож байна. Стив «Энэ газарт хүмүүс түр амсхийж, хөл дээрээ, босон дахиад нийгэмд буцаж очиж чадна» гэж батлахыг оролддог. Энд цагаан арьстнуудаас гадна мексикчүүд, польшууд, ирландчууд, африк гаралтай америкчууд ч амьдардаг. Ламтан өөрөө нутгийн сургуулийн бэлэглэсэн автобус дотор амьдардаг юм байна. Стив «Хамгийн гол нь итгэл найдвараа бүү алд. Бид хуучин самбар, брезентээр мөргөлийн газар барьсан. Зундаа гудамжинд залбирдаг. Хүмүүсийг заавал сүмд ир гэж албадахгүй. Гэхдээ оюунлаг амьдралыг эрхэмлэж, итгэл найдвараа гээхгүй байх нь амьдралынхаа хамгийн хүнд үед байгаа хүмүүст тустай» хэмээн зөвлөдөг гэнэ.

 

М

эрилин Беренцвейг саяхан л Нью-Йорк хотод бөс даавууны дизайнерч байсан. Тэр ажилдаа дуртай, тав тухтай амьдралтай нэгэн байв. Гэтэл сүүлийн жил бүх юм өөрчлөгджээ. «Энд цаг агаар муухай, цох хорхой, шавар гээд маш хэцүү. Энэ шавар намайг авсанд оруулах байх. Яг л хүй нэгдлийн үе шиг амьдарч байна. Зууханд мод түлээд усан хоолой, цахилгаан ч байхгүй шүү» хэмээн Мэрилин гомдоллов. 60 настай Беренцвейг нөхөр Майклын хамт орон сууцаа хураалгасны дараа төрсөн охин болон хүргэн, гурван ачийнхаа хамт амьдрах гэж оролджээ. «Гэвч бид өөр өөр зан авиртай учраас бүтээгүй» хэмээн Мэрилин ярив, Ингээд хүргэн нь 16 сарын өмнө энэ лагерьт тэднийг авч иржээ. Беренцвейг амжилт дүүрэн явах үедээ анх ийм майхан хотын тухай найзаасаа сонсчээ. Найз нь «Энэ бол шив шиг» хэмээн шүүмжилж байхад Мэрилин өөрөө энд амьдрах юм гэж төсөөлөөгүй гэдэг. Одоо тэр нөхөртэйгээ хамт модон банзаар урц барьж, брезент, хөнжлөөр бүтээгээд цэнхэр гялгар уутыг хашаа болгон хуванцар сандал, ширээгээ тавьжээ. Тэдний тансаг амьдралаас үлдсэн юм бол муур, шувуу хоёр. «Энэ бүхнийг хүлээж авах хэцүү байна. Өөрийгөө гуйлгачин болсон гэж бодох маш хүнд. Үүнд дасах цаг хугацаа хэрэгтэй» хэмээн Мэрилин ярилаа.

 

Орон гэргүй хүмүүсийн Үндэсний эвслийн зохицуулагч Майкл Ступ «АНУ-ын муж бүрд, том хот болгоны дэргэд иймэрхүү майхан хотхонууд бий. Харамсалтай нь цаашид ч өсөх магадлалтай» хэмээн мэдэгдэв. 2010 оноос эхлэн тэрбээр майхан хотуудыг бүртгэж байгаа ч одоо хэт олширсон тул тайлан гаргахад амаргүй болжээ. Мэдээж хүмүүс шууд гуйлгачин болдоггүй. Эхлээд амьдралын түвшнээ бууруулж, хямд суу-цанд очдог, дараа нь төрөл садан, найз нарындаа хоног төөрүүлнэ. Тэгээд хямд буудалд, эцэст нь байгальд буюу ой дотор ийнхүү амьдардаг аж. «Бид хэр удаан тэсэхээ мэдэхгүй байна, Майхан хот тэлсээр нөөц багассаар. Өвөл яах бол гэж их санаа зовох юм. Энэ бүх хүний хэрэгцээг хангах зүйлийг олж чадах болов уу» хэмээн Бригэм лам ярив. Гэсэн ч тэр энд шинээр ирэгсдийг дотночлон угтсаар байна.

Нью-Жерси төдийгүй АНУ даяар ийм лагерь барихыг хориглодог. Иймээс шүүх мөргөлийн сүм болон бусад 14 байгууламжийг устгах шийдвэр гаргажээ. «Оронд нь юу ч өгөлгүйгээр толгой хоргодох газрыг нураах маш хэцүү»хэмээн ламтан ярив. Майхан хотын талаарх «ABCNews.com» редакцийн албан хүсэлтэд Лейквуд, Оушен тойргийн эрх баригчид хариу өгсөнгүй. «Иймэрхүү хотхон ариун цэврийн шаардлата хангахгүй. Цэвэр ус, гал сөнөөх болон цагдаагийн албагүй тул хаана» гэж тэд дарамталдаг аж. Майхан хот хууль зөрчихөөс гадна ядуурлын билэгдэл болж, нийгэмд таагүй нөлөөлөн, гэмт хэрэг өсөх, орон сууцыг үнэгүйдүүлэх магадлалтай тул хаах хэрэгтэй гэж орон нутгийн удирдлага үзэж байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.