Баянзүрх дүүрэг 1030 өрхийн амьжиргааг дээшлүүлэхээр болов
2009.11.23

Баянзүрх дүүрэг 1030 өрхийн амьжиргааг дээшлүүлэхээр болов

Засгийн газраас энэ онд дэвшүүлсэн “Өрхийн хэрэгцээ чадавхи санаачлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Өрхийн амьжиргааг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд амьдралын баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой болон ажил мэргэжилгүй эмзэг бүлгийн 1030 өрхийг 24 хорооноос сонгон авч дүүргийн хэлтэс алба бүр 40-50 өрхийн дааж авч тэдгээр өрхийг ядуурлаас гаргах чиглэлээр олон талт арга хэмжээг авч ажиллахаар болжээ.


Хороод тэдгээр өрхийн хэрэгцээний судалгааг гаргасан бөгөөд санал хүсэлтийн дийлэнх нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх зээлд хамрагдах, түлээ нүүрсний тусламж, гэр хүссэн өргөдлүүд эзэлж байсан юм. Дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэс өнөөдөр дүүргийхээ IX хорооны 50 өрхийг хариуцаж авсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлаа иргэдэд танилцууллаа. Тус хорооны 11 иргэн бичиг баримттай болж, газрын бичиг баримтгүй иргэддээ газын гэрчилгээг олгож, гэр хүссэн 10 өрхөөс зургаа нь орон гэртэй болсон байна. Уг ажлын хүрээнд хоёр иргэнийг ажлын байраар хангаж, зээл хүссэн дөрвөн иргэний төслийг “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Ворлд фаундэшин сангийн зээлд хамруулсан байна. Түүнчлэн зүү эмчилгээг дэмжих “Тэгш хэмийн үйлчлэл” төрийн бус байгууллагатай хамтран төрөлхийн зүрхний гажигтай нэг хүүхдийг Солонгос улсад зүрхний мэс засал хийлгүүлэхээр болжээ. Мөн ногоо тарих хүсэлт гаргасан иргэдэд ногооны үр тараан өрхийн амжиргааг нь дээшлүүлжээ. Цаашид хорооны иргэдийг мэргэжлийн сургалтанд хамруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.