2021.03.31

С.Чинзориг: Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгааг ХНХЯ, ҮСХ нэгтгэх хэрэгтэй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.31/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

"Жилийн эцсийн байдлаар өрхийн орлого зарлагын өсөлт ямар байна вэ? Орлого, зарлагын харьцаа ямар байгаа вэ?

Ядуурлын түвшин ямар хэмжээнд байна вэ?

Тогтвортой хөгжлийн зорилтууд УИХ-аас тодорхой зорилт дэвшүүлж, баталсан. Эдгээр зорилтуудаас үндэсний хэмжээнд тодорхойлж чадахгүй байгаа үзүүлэлтүүт хичнээн байна вэ? Үүнийгээ тодорхойлж, дүн мэдээг нь гаргах тал дээр юу хийж байна вэ?

ҮСХ хүн амын амьжиргааны түвшинг бүсээр нь зарладаг. ХНХЯ дээр өрхийн мэдээллийн сангаас үндэслэн өрхийн амьжиргааны судалгаа хийдэг. Энэ 2 тоо нэгдэхгүй байна. Хүүхдийн мөнгө авч байгаа айлуудад босго татаад 600-аас доош өрхийн хүүхэд мөнгөн тэтгэмж авна гэдэг. Гэтэл ҮСХ өрхийн амьжиргааг тогтоодог. Үүнийгээ нэг болгон тогтоох шаардлагатай байна. Хамтран хийж байгаа зүйл байна уу?"

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn