2020.11.13
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 14.00 цагт цахимаар эхэллээ.
Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
Мөн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан юм.
Дотоодод коронавирусний халдвар тархсны улмаас Засгийн газар, УОК-аас энэ сарын 17 хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоогоод буй юм. Энэ хүрээнд УИХ өчигдрөөс цахимаар хуралдах бэлтгэлээ базааж, 2020 оны хаврын чуулгантай адилаар хуралдааны гишүүд байгаа байгаа газраасаа оролцож байна.