О.Цогтгэрэл: Нутагшилт, суурьшил, орон зайн тогтолцоо нь хаана байна вэ?
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.11.04/ хуралдаанаар Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл асуулт асуулаа:
Хот гэдэг нь яг юу юм бэ? Хот байгуулалтын хууль гэдэг нэршлийн хувьд хэр зөв бэ? Энэ нь барилга барих тухай ойлголт руу хэт орохоор байна.
Нутагшилт суурьшлын зохистой тогтолцоо гэдэг нь хүн амын өсөлт, хөгжил, демографийн хөдөлгөөн, Монгол Улсын нөөцийн байршил гээд олон зүйлд тулгуурлан гарна гэжээ. Тэгэхээр тогтолцоо нь хаана байна вэ? Нутагшил, суурьшил, орон зайн төлөвлөлт гэдэг том зүйл нь орхигдчихоод ганц өгүүлбэрээр заагаад шууд дотоод нэгж рүүгээ хэт орчихсон байна.
Түүний асуултанд Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хариуллаа.
Холбоотой мэдээ
2024.11.29
2024.11.06
2024.11.05
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан