2020.11.04
Ж.Бат-Эрдэнэ: Орон нутгийн ерөнхий архитекторууд харьяа яам, газартай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.11.04/ хуралдаанаар Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуулаа:
Хот төлөвлөлтийг гаргаж байгаа байгууллагуудын зохиогчийн эрхийг хэр сайн хамгаалж байна вэ? Дараа нь ямар нэгэн байдлаар өөрчилөх, зөрчилтэй байх мөн тэдний эрхийг хамгаалж үлдэх тал дээр ямар бодлого барьж байна вэ?
Дүүрэг, аймаг, сумууд дээр ерөнхий архитектор ямар үүрэгтэй байна вэ? Бид бүсчилсэн сумууд дээр анхаарах хэрэгтэй болж байна. Цаашдаа шинээр суурин болж байгаа сумын төвүүдээ, орон нутгийн хэмжээнд урьдчилан харах боломжийг хуульд тусгасан уу?
Улаанбаатар хотын хүрээнд хот төлөвлөлтийн институц ямар эрх үүрэгтэй вэ? Үүнийг хэн томилж байгаа вэ? Улаанбаатар хотын засаг захиргааны эрх үүрэг ямар байна вэ?
Түүний асуултанд Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хариуллаа.
Хот төлөвлөлтийн хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж чадахгүй байна. Хот төлөвлөлтийн суурь эрх зүйн үндэслэлийг тавьж байгаа хот байгууллалтын шийдэл, зохицуулалт дутмаг байна. Үүний хүрээнд явах ёстой газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газар олголт, барилгажилтын бусад баримт бичгүүд, бусад холбогдож, батлагдах ёстой суурь үндэслэлүүд нь нормоо хангахгүй байна. Холбогдох үүрэг бүхийн байгуулагуудын чиг үүрэг, хариуцлагууд сул байна. Хот байгуулалтын тухай хуулийн хэрэгжилтийн байдлыг үндэслэн судалгаанаас харж энэ хуулийг оруулж ирж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуусныхаа дараа нэмж саналаа хэллээ.