
2020.10.02
УИХ-ын намрын ээлжит чуулган эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.02\ нэгдсэн хуралдаан 9 цаг 10 минутад эхэллээ. Хуралдаанаар 3 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна.
Хэлэлцэх асуудлын жагсаалт:
- Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 06 дугаар дүгнэлт,
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
- “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Үдээс хойш буюу 15.00 цагт өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсохоор товлосон байна.