2020.09.25
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудтай уулзав
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудыг Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Өвөрхангай аймгийн ЕБС-ын захиралууд мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах хоёр өдрийн сургалтаар Улаанбаатар хотод иржээ.
Өвөрхангай аймгаас Улсын Их Хуралд сонгогдсон С.Чинзориг, Г.Ганболд нарын хамтаар тойрогт ажиллах үеэр сум бүрийн төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, шаардлагатай хөрөнгө оруулалтын саналуудыг хүлээн авсан байна. Уулзалтын үеэр дээрх саналуудыг хэрхэн эрэмбэлж шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа танилцууллаа. Түүнчлэн цаашдаа Өвөрхангай аймгийн боловсролын салбарт анхаарах асуудлуудын талаар санал солилцлоо.