МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Завхан аймгийн ҮЭ-ийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2020.09.08

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Завхан аймгийн ҮЭ-ийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Завхан аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Б.Ганбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/, НҮБ-ийн хүүхдийн сан, Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ILO/, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/, МҮЭ-ийн холбоотой хамтран зохион байгуулж буй “Малчдын нийгмийн хамгааллыг өргөтгөж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Малчдын нийгмийн хамгааллын чиглүүлэгч бэлтгэх сургалт”-ын оролцогчдыг ийнхүү хүлээн авч уулзсан юм.

Хамтран зохион байгуулагчид МҮЭ-ийн холбооны хүсэлтийн дагуу Завхан аймгийн ҮЭ-ийн холбоо, Их-Уул, Идэр, Тэс, Дөрвөлжин, Отгон сумын ҮЭ-ийн холбоодын идэвхтэн сонгуультнуудыг дээрх сургалтад хамруулаад байгаа билээ.

Энэ хүрээнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Завхан аймгийн ҮЭ-ийн холбооны төлөөлөгчдөд хандан, малчдын нийгмийн хамгааллын чиглүүлэгчээр бэлтгэгдэх сургалтад нь амжилт хүсч, сургалтын үр дүнгээс шалтгаалан бусад аймагт энэ төрлийн сургалтыг хэрэгжүүлэх боломж бүрдэх учир идэвхийлэн суралцахыг хүсч байлаа.