“Нэн түрүүнд ХАБ-2019” бага хурал эхэллээ
“Оюу толгой” компани, Мэргэшсэн Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл ахуйн Мэргэжилтнүүдийн холбоо (МОШПА), “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулж буй “Нэн түрүүнд ХАБ-2019" Бага хурал “Аюулгүй байдалд манлайлах нь” уриатай эхэллээ.
Тус хурлын дэмжигч хамтран зохион байгуулагчаар МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн төлөөлөл болсон 350 гаруй хүн оролцож байна.
Түүнчлэн мэдээллийн ивээн тэтгэгчээр МҮЭ-ийн холбооны төв хэвлэп “Хөдөлмөр” сонин, МҮОНРТ оролцож байна. Бага хурлын эхэнд МОШПА-ийн Ерөнхийлөгч Ц.Нацагдорж, “Оюу толгой” ХХК-ийн ерөнхий захирал Армандо Торрес, УИХ-ын гишүүн А.Ундраа, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар нээлтийн үг хэлж хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.