2020.08.25
Б.Бейсен: Хуурамч эм худалдан авч хохирсон иргэдийн өмнө хэн хариуцлага хүлээх вэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.25) хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Б.Бейсен:
Эм эмнэлгийн хэрэгёлийн тухай хуулийн 6,2-т эмзүйн үйл ажиллагаанд хяналт тавих мэргэжлийн хяналтыг эрүүл мэндийн яам хэрэгжүүлж байсныг шинээр байгуулагдсан агентлагт шилжүүлэх юм байна. Үүнийг мэргэжлийн хяналтын газартай ижил байх гэж заасан байна. Чиш үүргийн давхардалыг арилгах хэрэгтэй. Энд эмийн чанарыг хянах эзэнгүй болсон байна гэж харлаа. Нийт эмийн 68% нь хуурамч эм байна гэж танилцуулгад дурдсан. Эрүүл мэндийн яамны үүнийг хариуцсан мэргэжилтэн нь ажлаа хийж чадахгүй байна гэсэн үү үг үү? Эсвэл мэргэжил хяналтын газар нь ажлаа хийж чадахгүй байна уу?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2020
08.28
ТБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
2020
08.17