2020.08.17
Ц.Даваасүрэн: Бид нэг хором ч алдахгүй амлалтаа хэрэгжүүлэх ёстой
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.08.17\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төслүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
“Сонгуулийн үеэр иргэдийн хэлж байгаа зүйл нь гишүүдийн ажил ам зөрөөд байна гэсэн. Сонгуулийн маргаашнаас бид үүнийг нь батлаад байж болохгүй. Бид мөрийн хөтөлбөрөө батлаагүй байж төсвөө хэлэлцээд байна. Мөрийн хөтөлбөрөө батлаад дараа нь төсвийн тодотголоо хийвэл ямар вэ?
Цар тахлаас үүдэн төсвийн алдагдал 3,4 их наяд, орлого 2 их наяд буурсан байна. 925 тэрбумаар зардага өсгөсөн байна. Хөрөнгө оруулалт биш. Энэ юу вэ? Гол зардал юу байсан бэ?
Төсвийн алдагдал ДНБ-ий 12%-д хүрчихлээ. Энэ асуудал ОУВС-ийн шаардлагатай тулах уу?
Нүүрсэн дээр бид маш том алдаа гаргасан. Оюутолгой экспортоо хаагаагүй байхад бид экспортоо хааснаас бол ийм байдалд хүрсэн. 28%-иар гол буурсан нь үнээс бус нийлүүлэлтээс буурсан. Нүүрс нийт экспортын 60%-ийг бүрдүүлж байна. Эдийн засаг маань уул уурхайгаас бүрэн хамааралтай нь харагдаж байна. Тиймээс үүнээс л гарах ёстой. Арга зам нь ХАА. Малын эрүүл мэндийн тухай хуулийг баталж, орон нутагт эрүүл мэндийн алба байгуулсан. Гэтэл хөрөнгө оруулалтгүй байна. Энэ бүтэц, хуулийн хэрэгжилт, санхүүжилтээ яаж шийдэх вэ?
Бид нэг хором ч алдахгүй амлалтаа хэрэгжүүлэх ёстой. ”
Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2020
08.28
ТБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
2020
08.17