2020.08.17
О.Цогтгэрэл: Төсвийн тогтворжуулалтын санд хэдэн төгрөг хуримтлагдсан бэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.08.17\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төслүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
“Төсвийн тодотгол гэхээр орлогоо л нэмэгдүүлэх талаар голлон ярих ёстой. Төсөл дээр байгааг харахаар оны эхний хагас жилийн байдлаар 3,4 их наядын орлого олно гэсэн хэрнээ. Бүтэн жилээр харахаар 10,7 их наядын орлого олно гэхээр оны сүүлд ачаалал ихтэй байх юм шиг байна. Татварын орлого хүртэл оны 2 дугаар хагаст өндөр тавьсан байна. Аж ахуй нэгжүүд ингэж өндөр ашигтай ажиллаж чадах уу? Нүүрсний экспортын хэмжээг ч хэд гэж тооцсон бэ? Мөн зэсийн үнийг хэдээр төсөөлсөн бэ? Ингэхийн учир нь орлогоо бодитоор төсөөлөхгүй бол дараа нь хүндрэл үүсэхээс сэргийлэх нь зүйтэй.
Төсвийн тухай хуульд тогтворжуулалтын сан гэж байдаг. Хүндрэлтэй үед ашигладаг. Энд хэдий хэмжээний мөнгө хуримтлагдсан бэ? Төсвийн тодотголд хэдийг оруулж байгаа вэ?”
Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2020
08.28
ТБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
2020
08.17