УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тойрогтоо ажиллаж байна
2020.08.10

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар  тойрогтоо ажиллаж байна.

Тэрбээр өөрийн санаачилсан, 2020 оны төсөвт тусгуулсан ажлын явцтай танилцлаа.

Баянгол дүүргийн 6, 7, 9-р хороонд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа 14а, 25, СОТ 2-1 дүгээр орон сууцны гадна дулаалгын ажлын гүйцэтгэгчтэй уулзаж, чанартай, сайн хийх талаар үүрэг, чиглэл өгч ажиллаа.

Өнгөрсөн онд хийгдэж улсын комисс хүлээж авсан, санаачилан хийсэн дулаалгын болон гадна фасадны ажлуудад маань тухайн байрны оршин суугчид сэтгэл хангалуун байна.

Ирэх долоо хоногоос Баянгол дүүргийн 5, 6, 18 дугаар хороодын 9, 10, 23, 24, 44б, 44в, 50-р орон сууны гадна дулаалгын ажил эхлэхээр төлөвлөж байна.