Үндэсний статистикийн хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
2020.07.09

Үндэсний статистикийн хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Анхдугаар чуулганы өнөөдрийн \2020.07.09\нэгдсэн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Аюушийн Ариунзаяа нь 2016 оноос Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, ниймгийн хамгааллын сайдад нэр дэвшсэн тул Үндэсний статистикийн хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлжээ. Иймээс уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд А.Ариунзаяаг өөрийнх нь хүсэлтээр Үндэсний статистикийн хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.1 хувь нь дэмжлээ.