2020.07.08

Л.Энх-Амгалан: Нийгмийн салбарт хийх ажлуудаа тууштай хэрэгжүүлээрэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг  хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

“МАН-ын мөрийн хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэх хүмүүс томилогдож байна. Бид нийгмийн салбарт маш их зүйл хийхээр төлөвлөсөн. Үүнд хөрөнгө оруулалт их хэрэгтэй. Үүнийхээ нөгөө талд эдийн засгийн хумигдалтай нүүр тулж байна.

Бид иргэдээ жил бүр иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна гэж заасан. Үүнийг заавал хэрэгжүүлэх ёстой. ЭМД-ыг бие даалгасан. Энэ сангаас иргэдээ эрүүл мэндээ хамгаалуулж чадах ёстой.

Ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулахаар заасан. Гэр хорооллын иргэдээ  хашаандаа сайхан амьдрах боломжоор хангах ёстой.

Тэтгэврийн тогтолцоог сайжруулж, зөрүүг арилгахаар заасан. Нийт тэтгэвэр авагчдийн 70% нь бага тэтгэвэр авч байгаа шударга бус тогтолцоог өөрчлөх ёстой.

Ойн тухай хуулийг өөрчлөх цаг болсон. Экологийн цагдаа гарч ирээд хар дарсан зүүд шиг болсон. Ойгүй газарт зориулсан хууль болсон. Ийм тогтолцоог арилгах ёстой шүү.”