УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
2020.07.08
Б.Энхбаяр: Засгийн газрын яамд уялдаа холбоотой ажиллаарай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
“Ажилтайгаа танилцаж цаг алдахгүй мэргэжлийн салбартаа ажиллаж байсан хүмүүс сайдаар томилогдож байна. Б.Мөнхбаатар, Х.Нямбаатар сайд нараас асууя.
Хууль зүйн асуудал дээр дотоод хэргийн чиг үүргээ жин дарж ажилласнаас болж хүний эрхийг хуулиар шийдэх асуудал учир дутагдалтай явж ирсэн. Хууль боловсруулах хуулиар хуулийн хулгайг таслан зогсоох, эдийн засгийг дэмжих асуудал илүү чухал байдаг. Шинжлэх ухааны үндэслэлтэй хууль боловсруулах Хууль зүйн хүрээлэнгийн бүтэц цөөрсөн. Ийм жижиг байдлаар хууль боловсруулах асуудал үр дүнд хүрэхгүй. Сайд ямар бодлого баримтлах вэ? Салбарын эрдэмтэн судлаачдыг хууль боловсруулах тал дээр татан оруулах шаардлагатай.
Б.Мөнхбаатар сайдад хэлэхэд өнгөрсөн хугацаанд УИХ-аас баталсан бодлогын арга хэмжээг салбарын яам том толгой гаргаж хэрэгжүүлээгүй тохиолдол бий. Жишээ нь газрын багц хууль тогтоомжийг иргэний хуульд нийуүүлэх үүрэг өгсөн ч одоо болтол оруулаагүй. Санаатайгаар, эс үйлдвээр хэрэгжүүлээгүй. Улсын бүртгэлийн хуулиар газрын бүх мэдээллийг ил болгоно гэсдгийг 2 жилийн өмнө хэрэгжүүлэх ёстой ч одоо хүртэл газрын албад ил болгоогүй байна. хэн хэдэн зуун га гаар нь авчихаад ил болгохгүй байгааг анхаарч ажиллаарай. Хариуцлага тооцоорой. 2 сайд хамтран газрын багц хууль буюу газрын реформ хийх шаардлагатай байна. Орон сууцны эзэмшлийн газар хэнийх тодорхойгүй. Цэцэрлэг, сургууль, тоглоомын талбай ч барих газаргүй болсон. Энд хот төлөвлөлтийн бодлого ч алдагдаад байна.
Б.Мөнхбаатар сайд БЗД-ийн Засаг даргаар ажиллаж байсан. 26-р хороонд 4 газар бий. Энд газрын тухай хуульд заасан хугацаа хэтэрсэн. Юу ч бариагүй. Үүнийг хурааж аваад сургууль баримаар байна.”
Холбоотой
мэдээ
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын ЕНБ-ийн дарга Б.Баасандоржийг АТГ-аар шалгуулна
2024.12.14
Б.Энхбаяр: Төсвийн урсгал зардлыг бууруулахад бүх намын төлөөлөл нэг баг болж ажиллалаа
2024.12.12
Б.Энхбаяр: Олон улсын аудит өндөр үнэлгээтэй ч дотоодын аудит шиг төсөв рүү орж дүгнэлт хи...
2024.12.11
Засгийн газар шинээр томилох
2024
11.28
Д.Бум-Очир: Улс төрийн намууд хариуцлагатай байх ёстой
2021
11.11
Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулна
2021
11.04
Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны ...
2021
10.21
Н.Учрал: Шинжлэх ухаан, инноваци хоёрыг салгаж ойлгох хэрэгт...
2021
10.21
Б.Баттөмөр: Эдийн засгийн хөгжлийн яамны нэн тэргүүнд хийх ё...
2021
10.21
Л.Мөнхбаатар: Яамдууд бодлого боловсруулах боломжийг бүрдүүл...
2021
10.21
Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны я...
2021
10.20
Х.Булгантуяа: Зарим яамыг дагаж агентлаг байгуулах нь төрийн...
2021
10.20
Н.Энхболд: Хүчтэй ажиллах яамтай байхын тулд төрийн тогтолцо...
2020
07.08
Б.Энхбаяр: Засгийн газрын яамд уялдаа холбоотой ажиллаарай
2020
07.08
Б.Баттөмөр: Эдийн засгийн хүнд үетэй энэ Засгийн газар нүүр ...
2020
07.08
Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөв
2020
07.08
Б.Бат-Эрдэнэ: Шударга, ёс зүйтэй, ашиг сонирхлын зөрчилгүй а...
2020
07.08
Ж.Сүхбаатар: Мэргэжлийн засгийн газар бүрдэж байгаа тул шинж...
2020
07.08
Т.Аубакир: Сайд нар кабинетээсээ гарч, газар дээрээ очиж ажи...
2020
07.08
Ж.Мөнхбат: Сайд нар УИХ, Байнгын хороодтойгоо нягт уялдаатай...
2020
07.08
Ж.Ганбаатар: Сайд нарын ур чадварт итгэж байна. Түүнээс илүү...
2020
07.08
С.Чинзориг: Малчдыг байгалийн гамшиг, эрсдэлийг даван туулах...
2020
07.08
Байнгын хороодын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа