Сэлэнгийнхэн Ж.Эрдэнэбатыг суллаж, тангараг өргүүлэхийг шаардав
2020.07.01

Сэлэнгийнхэн Ж.Эрдэнэбатыг суллаж, тангараг өргүүлэхийг шаардав

УИХ 13-р тойрог, Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон бөгөөд маргааш /2020.07.02/ шүүх хуралдаан нь болох юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ч.Ундрам нар Сэлэнгэ аймгийн иргэдийн төлөөлөлтэй хамтран хэвлэлийн бага зохион байгууллаа.

Тэд “Яллагдагч нэр дэвших боломжгүй. Гэтэл СЕХ-оос түүнийг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших эрхийг нь өгчхөөд сонгуулийн сурталчилгааны ажлын үеэр цагдан хорьсон. Бид хэдийгээр шүүх цагдаагийн байгууллагад нөлөөлж чадахгүй хэдий ч, өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Ж.Эрдэнэбат гишүүнийг Сэлэнгэ аймгийнхан итгэл хүлээлгэж, хамгийн өндөр саналаар сонгосон.

Гишүүн маань хэдийгээр сонгуулийн сурталчилгаанд биеэр оролцуулаагүй боловч, бид багаараа сонгогдсон. Маргааш Ж.Эрдэнэбат гишүүний шүүх хурал болно. Түүнийг шударга шүүгээсэй гэж хүсэх байна. УИХ-ын гишүүнийг шүүхээр шүүх бол гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хуулийн заалттай. Тийм байтал хуулиар олгогдсон бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй байхад эрхийг зөрчин, саатуулсан.” хэмээн мэдэгдлээ.