2020.05.08

Л.Болд: Хүний эрхийн үндэсний комиссыг заавал байгуулж байж УИХ тарах ёстой

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн  (2020.05.08) нэгдсэн цахим хуралдаанаар 5 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтын танилцууллаа.

  1. Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  2. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  3. Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  4. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  5. “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Гишүүд чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалттай холбогдуулан үг хэлэв.

УИХ-ын гишүүн Л.Болд 

Хэлэлцэх асуудлын жагсааллттай холбогдуулан хоёр зүйлийг хэлмээр байна. Цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хуулийг баталсан. Хуулийн 6,2т байгаа УИХ-аас цөөнхийн төлөөлөтэй Түр хороо байгуулах ёстой байгаа. Өнөөдөр түр хороог байгуулах боломж байна уу. Яаралтай байгуулж хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих хэрэгтэй. 

Хүний эрхийн үндэсний комиссоо заавал байгуулж байж УИХ тарах ёстой. Энэ асуудал дээр зохион байгуулалтын хувьд арга хэмжээ авсан уу. Хүний эрх дэлхийн нийтэд ямар байгаа билээ. Монголын дипломатууд нь хүртэл хар тамхины хэрэгт холбогдоод явж байна. Монгол улс Европын холбооны хар жагсаалтад орлоо. Саарал жагсаалтаас гарч чадахгүй байсаар хар жагсаалтад орлоо.