2020.06.21
Улаанбаатарчуудыг утаанаас ангижруулж байгаа "Таван толгой түлш" ХХК-ийн ажилтан албан хаагчидтайгаа уулзлаа
Тус компанид нийт 3000 гаруй хүн ажилладаг. Тэдний талаас илүү хувь нь буюу 1600 орчим нь Сонгинохайрхан дүүргийн иргэд байдаг. Ер нь ажлын байрыг шууд ажлын байр нэмэгдүүлье гээд л бий болгочихдог зүйл биш. Ямар ч зүйл уялдаа холбоотой. Бүтээн байгуулалт хийгдэнэ гэдэг түүнийг дагасан ажлын байруудыг заавал бий болгож байдаг.
Жишээ нь, миний сонгогдсон 5 хороонд өнгөсөн хугацаанд 3 сургууль, 7 цэцэрлэг шинээр ашиглалтанд орсон. 1 сургуульд 200 орчим багш ажилтан, 1 цэцэрлэгт 50 гаруй багш ажилтан гээд тооцоод үзвэл зөвхөн сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг дагаад 1000 орчим хүний ажлын байр шинээр бий болсон байна.
Яг үүн шиг "Таван толгой түлш" ХХК, Нефть боловсруулах үйлдвэр, төмөр зам гээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийж буй бүтээн байгуулалтын ажил бүр, цаашлаад Монгол Ардын Намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр дахь бүтээн байгуулалтын төслүүд бүгд л ажлын байрыг хэдэн мянгаар нь нэмэгдүүлэх бүрэн зураглал бүхий ажлууд юм. Тиймээс ажлын байр, бүтээн байгуулалт хоёр тусдаа ойлголт бус, амин уялдаатай явдаг зүйл гэдгийг тодотгох нь зүйтэй байх.
Улаанбаатар хотын нийт иргэдийнхээ өмнөөс "Таван толгой түлш" ХХК-ийн нийт ажилтан, албан хаагчиддаа БАЯРЛАЛАА