2020.06.20
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд ажиллаа
Сонгуулийн сурталчилгааны өдрүүд өндөрлөх тийшээ хандаж байгаа энэ үед хийсэн ажлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар санал бодлоо солилцож Сонгинохайрхан дүүргийн алслагдсан 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Рашаант өртөө" болон Ар гүнтийн фермерт оршин суугаа иргэдтэйгээ уулзлаа.
Энэ бүс нутаг нь зуслан болон суурьшлын холимог бүс гэдэг утгаараа фермерийн аж ахуй эрхлэгч иргэдэд бэлчээр хумигдаж, газартай холбоотой асуудал маргаан их байдаг. Энэ бүсийг цаашид эрчимжүүлсэн фермер аж ахуйн бүс нутаг болгон хөгжүүлж Улаанбаатар хотын иргэдийн сүү, ногооны хэрэгцээг энэ бүс нутгаасаа нийлүүлэх хэтийн төлөвлөгөө, концефцио танилцуулж ярилцлаа.
Иргэд маань бидний дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр, төлөвлөж буй ажлуудад маань сэтгэл хангалуун байна.
Хариуцлагатай, боловсролтой, шинэ Монголын төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!!!Хүчээ нэгтгэхэд 4 хоног үлдлээ!!!