2019.11.11
Өмнөговь аймаг агаарын бохирдлын асуудлаар 2020 онд “Таван Толгой түлш” ХХК-тай хамтран ажиллахаар боллоо
УИХ-ын гишүүн Л.Энхболд энэ амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж “Таван толгой түлш” ХХК-ийн 1200 орчим залуусынхаа ажлын байрны нѳхцѳл, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Ѳмнѳговь аймгийн Даланзадгад хотын агаарын бохирдол сүүлийн жилүүдэд хүндэрч байгаа. Уулзалтын үеэр энэхүү асуудалтай тэмцэн агаарын бохирдлыг бууруулахын тулд 2020 онд “Таван Толгой түлш” ХХК-тай хамтран ажиллахаар боллоо.
Түүнтэй хамт Ѳмнѳговь аймгийн Даланзадгад хотын засаг дарга бѳгѳѳд захирагч Т.Алтансүх хамт туршлага судаллаа.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Энхболд "Туйлын хүнд нѳхцѳлд ѳѳрсдийн эрүүл мэндээ үл хайхран, сэтгэл зүрхээрээ, цаг наргүй хөдөлмөрлөж буй М.Ганбаатар захиралтай “Таван толгой түлш” ХХК-ийн нийт хамт олныхоо ажилд нь улам их амжилтыг хүсье" хэмээсэн юм.