2020.06.04
Д.Сарангэрэл: Эмчлээд эдгээх, тосоод авах эх оронтой байна гэдэг их хувь заяа шүү
ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллээр нэг иргэний давтан шинжилгээгээр коронавирус илэрч, 21 хүн эдгэрэн гарсан байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “21 оюутан хүүхэд эдгээд гарлаа манайхаан. Ямар сайхан өдөр вэ. Цагаан нөмрөгт баатрууддаа баярлалаа. Төр түмэн та бүхний маань хөдөлмөр бүтээлийг үнэлэх цаг ойрхон гэдэгт итгэж байна. Нэг өдөр 20 оюутан халдвартай гарахад бид бүгдээрээ хямарч байсан бол өнөөдөр тэд маань эдгэрч эмч мэргэжилтэн, ээж ааваа баярлуулж байна. Эмчлээд эдгээх, тосоод авах эх оронтой байна гэдэг их хувь заяа шүү залуус минь. Тэднийгээ хайрлаарай.” Хэмээн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлжээ.
undefined