2020.05.16

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:Монгол Улсын парламентийн 13 хувь нь эмэгтэйчүүд байна

"Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлгийн  зочноор УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа уригдан оролцлоо.

Ц.Цогзолмаа:Нийт Монгол Улсын 3,2 сая хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Парламентийн 76 гишүүний 13 нь эмэгтэй гишүүн байгаа. Үүнийг дүнгээр нь тооцвол 13 хувь байдаг. Азийн улс орон дотроо харьцангуй сүүлийн жилүүдэд өсссөн үзүүлэлттэй боловч өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад жэндерийн тэгш байдлын харьцаа маань хангалтгүй байна.