“Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулган боллоо
НҮБ-ын Хүн амын сан, Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг “Ойлгоё хүндэлье” уриан дор эхлүүлээд байгаа билээ.
Аяны хүрээнд өнөөдөр болсон “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганаар жендэрийн мэдрэмжтэй нийслэлийн дүүрэг, хороо, төрийн байгууллага, олон улсын байгууллага, ААН-үүдийг тодрууллаа.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганыг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Чуулганд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд, дүүрэг, хороодын төрийн байгууллагын удирдлага, сургууль, цэцэрлэгийн захирлууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Тэдгээр байгууллагын нэг Үндэсний стаститикийн хороо (ҮСХ)-г жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний арга зүйг байгууллагынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэн, жендэрийн тэгш байдлыг ханган ажиллаж буйг үнэлэн “Жендэрийн мэдрэмжтэй төрийн байгууллага”-аар өргөмжлөв.
ҮСХ нь жендэрийн статистикийн үзүүлэлтийг тодорхойлох ойлголт, аргачлалыг олон улсын нийтлэг арга зүйд нийцүүлэх, үзүүлэлтийн нэгдсэн систем бий болгон бүх түвшний хэрэглэгчдийг нэгдсэн ойлголт, тодорхойлолт, арга зүйгээр хангах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хийж байна.
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа “Жендэр бол дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн хөгжлийн чухал шалгуур үзүүлэлт төдийгүй хөгжилд хүрэх хүмүүнлэг арга зам гэж би ойлгодог. Тийм ч учраас жендэрийн асуудалд нухацтай хандах учиртай. Нийгэм, эдийн засгийн бодлогыг оновчтой тодорхойлж, тууштай баримталж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд жендэрийн мэдрэмжтэй шийдэл маш чухал. Тухайн орон нутагт амьдарч байгаа иргэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс, охид, хөвгүүдээс л бүрддэг. Харин тэрхүү хүмүүсийн хүйсийн ялгаатай байдлаас үл хамааран эрх, тэгш амьдрах орчныг нь бүрдүүлэх, нийгмийн баялгийг зүй зохистой хуваарилахад жендэрийн мөн чанар оршдог гэж ойлгодог.
Тийм ч учраас ажлаа авсан даруйдаа жендэрийн нөхцөл байдлын судалгааг нийслэлийн хэмжээнд нарийвчлан гаргуулах тал дээр анхаарал хандуулсан. Бидний хийсэн судалгааны дүнгээс харахад 2019 оны байдлаар дэлхий дахинаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн наслалтын зөрүү дунджаар дөрвөн жил байдаг бол Монгол Улсад есөн жил, үүнээс нийслэлд сүүлийн хоёр жилийн байдлаар 8.2 жил байгаа нь хэт зөрөөтэй тоо юм. Эрэгтэйчүүдийн нас баралтын шалтгааныг өвчлөлийн болон өвчлөлийн бус гэж ангилж байна. Өвчлөлийн бус шалтгааны нэгдүгээрт амиа хорлолт, хоёрдугаарт спиртэд санамсаргүй хордох хоёр шалтгаан дийлэнх хувийг эзэлж байгаа нь харамсалтай. Иймээс жендэрийн бодлого эрэгтэйчүүд рүү илүү их чиглэх хэрэгцээ, шаардлага үүсээд байна. Хотын зүгээс эдгээр асуудалд анхаарал хандуулж, нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг боловсруулж, батлуулан, хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэв.
“Жендэрийн мэдрэмжтэй хотын шийдэл ба олон улсын туршлага” илтгэл хэлэлцүүлэв.
Ялангуяа эмэгтэй, эрэгтэй хүмүүс, охид, хөвгүүдийн нөхцөл байдлыг бодитойгоор олж харах боломжтой статистик мэдээллийг цуглуулах, эмхэтгэх, түгээх ажлыг хийж байна.
Дээрх ажлыг олон нийт, нийгэмд хэвшүүлэх, баримтад тулгуурласан бодлогуудыг томьёолж, тэдгээрийн нөлөөг хэмжиж, үнэлж дүгнэхэд жендэрийн статистик мэдээлэл зайлшгүй шаардлагатай болоод байгааг шагнал гардуулах үеэр дурдаж байв.