УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй
2020.05.15

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй

УИХ-ын 2020 оны сонгууль болоход сар гарангийн хугацаа үлдсэн энэ үед улс төрийн нам эвслүүд нэр дэвшигчдээ эхний байдлаар зарлаж сонгуульдаа ханцуй шамлан орж байгаа юм байна. 

Эрх баригч МАН-ын хувьд нэр дэвшигчдийн хүсэлтийг намын Удирдах зөвлөлдөө хүлээн авч байгаа бөгөөд энэ удаад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нэр дэвших хүсэлтээ өгөөгүй байна. 100 мянган иргэдтэй Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдож байсан тэрээр энэ удаагийн сонгуулийг өнжихөөр болжээ. Тойрогтоо их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, олон мянган хүүхдийг сурч боловсрох орчноор хангаж  10 гаруй сургууль цэцэрлэгийг ашиглалтад оруулсан байна.

Мөн 2016-2020 оны УИХ-ын чуулганаар Батлан хамгаалах салбарын багц хууль, Багшийн хөгжлийн хууль, Элэг бүтэн Монгол хөтөлбөр зэрэг 18 хуулийг санаачлан, ажлын хэсгийг ахалж батлуулсан билээ. Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, хууль эрхзүйн орчнийг бүрдүүлэхээр зоригтой дуугардаг  Ж.Энхбаяр шиг төлөвшсөн улс төрч дараагийн парламентад дутагдах бизээ.  

УИХ-ын гишүүнээр 3 удаа  сонгогдохдоо тэрээр улсын хэмжээнд сонгогчдын хамгийн их саналыг авч  байсан юм. 

САНААЧЛАН БАТЛУУЛСАН ХУУЛИУД:

  1. Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд;
  2. Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд;
  3. Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд;
  4. Цэргийн албаны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд;
  5. Төрийн болон албаны нууцын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд;
  6. Олон улсын гэрээний тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд;
  7. Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /2017.01.26-нд батлагдсан/
  8. Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга /2017.02.02-нд батлагдсан/
  9. Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /2017.01.12-нд УИХ-ын тогтоолоор буцаагдсан/
  10. Олон улсын гэрээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /2017.06.09-нд батлагдсан/
  11. Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл /2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Малын генетик нөөцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон/ 
  12. Багшийн Хөгжлийг Дэмжих Тухай /2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр/
  13. Төрийн цэргийн байгуулалтыг хөгжүүлэх стратеги-2030” хөтөлбөр
  14. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг эхлүүлэн 400 мянган элэгний архаг халдвартай хүмүүсийн хүсэн хүлээж байсан эмийн хөнгөлөлтийг батлуулсан.
  15. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулан батлуулсан.
  16. оронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай  хуулийн төслийг боловсруулж батлуулсан.
  17. Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг санаачлан боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
  18. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.