Л.Оюун-Эрдэнэ: Хууль хяналтын байгууллагынхан намайг дарамталсан
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.24\ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 1 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд, хүлээн авахаас татгалзлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
Гишүүдийг уг асуудалд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. “Чоно борооноор гэдэг шиг зүйл боллоо. "Эрдэнэт"-ийн 49 хувийн лобби Цэц дээр явж байгаа. Энэ асуудлыг удаа дарааллан Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцсэн. Цэцийг ингэтлээ дампуурчихгүй байх гэж найдаж байлаа. Харамсалтай байна.
Сонгуулийн өмнө 49 хувьтай холбоотой асуудлыг яг ингэж шийдэж байсан. Өнөөдөр онцгой дэглэм тогтоосон 1991 оны хуулийг хүчингүй болгох агуулгыг оруулж байна. Нэг жилийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэртэй холбоотой ямар луйвар хийдэг байсныг илрүүлсэн. Үүнийг удахгүй хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. Төрд тангараг өргөсөн субъектүүд хувийн компанид үйлчилдгээ болимоор юм. М.Батсуурь тэргүүтэй Захиргааны хэргийн шүүх "Эрдэнэт” үйлдвэрийг ТӨҮГ болгосныг цуцлах уулзалт хийж байна. Кноп дарсан бүгдийг Монгол ард түмэн анхаараарай.
Энэ үйлдвэрийг улсад нь үлдээчихээр яагаад байгаа юм бэ? Хувийн компаниуд, ҮХЦ-ийн гишүүд турж үхэх гээд байна уу? УИХ-ын гишүүд энэ дүгнэлтийг хүлээж авч болохгүй. Хууль хяналтын байгууллагынхан намайг дарамталсан. Би тэдний нэрсийг зарлана. Онцгой дэглэмийг сунгах гэхээр ингэж байна. Монголын төрд үүрлэсэн үзэгдлүүд ингэж даварч болохгүй шүү
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.20