Б.Энх-Амгалан: Банкууд яагаад хэлсэн зүйлээсээ буцаад байдаг юм бэ?
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2020.04.15/ хуралдаанаар Монголбанкнаас гаргасан хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр хэрэгжихгүй байгаа талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Монголбанкны мэдээлэл сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
Ковид-19 цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг хүндэрч байна. Үүнтэй холбоотой Монголын эдийн засаг дотооддоо хүндэрч байна. Хүмүүсийн амьжиргааны төвшин муудаж зээлийн эргэн төлөлт хэцүү болж ирж байна. Хэрэглээний зээлийг 12 сараар нэг удаа хойшлуулая. Ипотекийн зээлийг 6 сараар сунгая гэж яриад байсан.
Гэтэл иргэд асуулт ирүүлээд байна. 3 сараар хойшлуулая гээд очихоор үлдсэн зээлийн нийт дүнгээс хүү тооцоод байна. 3 сая төгрөгийн цалинтай иргэн 3 сар хойшлуулвал хуримтлагдсан хүүнд180 мянган төгрөг төлөх болоод банкууд иргэдийг луйвардаад байна. Ингэхээр бараг хойшлуулсны хэрэггүй болоод байна. Мөн ажилгүй болоод цалингүй чөлөөнд байгаа иргэн очихоор ажилгүй хүнд үйлчлэхгүй гээд ийм зүйл яриад байна.
Олон жил мөнгө хүүлж байгаа МИК гээд газар байна. Энийг татан буулгаад шууд харилцъя гэхээр та нар заавал явуулсаар байгаад хүндрэл бэрхшээл нэмээд байна. Өмнө ярьсан хэлснээсээ яагаад буцаад байдаг юм. Энэ дээр Монголбанк анхаарал хандуулдаггүй юм бэ?
Холбоотой мэдээ
2024.06.12
2024.05.30
2024.05.29