2020.04.14

Ч.Улаан: Хүнс экспортлогч улс болохын тулд хоёр хөрштэйгээ ойрхон ажиллах хэрэгтэй

Төсвийн байнгын хорооны/ 2020.04.14 /өнөдрийн нэгдсэн хуралдаанаар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан

Дэлхийн улс орнууд коронавирусын тархалттай холбоотой хүнсний хангамжаа өөрсдөө хангах зарчим руу шилжиж байгаатай холбоотой энэ жилийн тариалалтыг нэмэгдүүлэх бодлогыг Засгийн газраас баримталж ажиллаж байгаа. Энэ хүрээнд үрээр хангах асуудал дээр онцгой анхаарах шаардлага байгаа. Хуулийн дагуу нутагшсан үрээр тариалах учиртай. Энэ жилийн хувьд дотоодын үрийн хангамж муу байгаа тул зайлшгүй үрийн дэмжлэг үзүүлэх хэрэгцээ шаардлага байгаа. 

Иймээс үрийн импортын болоод НӨАТ-ын татварыг тэглэх нь зөв гэсэн байр суурьтай байна. Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийн хүрээнд байж болох механизмаа тултал нь ашиглая гэдэг зарчим оруулж ирсэн. Цаашдаа дэлхийн худалдааны байгууллагатай хэлэлцээрээ үргэлжлүүлэх хийх ёстой. Хүнс экспортлогч орон болохын тулд хоёр хөрштэйгөө ойрхон ажиллах хэрэгтэй.