2020.01.31
Чуулганаар долоон хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.31\ нэгдсэн хуралдаанаар долоон асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Хэлэлцэх асуудлууд:
- Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай
- Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай
- Хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
- Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх тухай
- Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай
- Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.
- Шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын талаар Засгийн газрын мэдээллийг сонсоно. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн дагуу мэдээллийг үдээс хойш 15.00 цагт сонсох юм.