Л.Болд: ШИНЭ нам Монголбанкны "Хар жагсаалт"-тай танилцсан
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.24/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллаа баталсан юм. Энэ үеэр зарим гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Болд:
"1. Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх тухай асуудал хуульчлагдан баталсан. Зээл аваагүй ахмадууд асар их гомдолтой байна. Энэ асуудлыг бид хэлэлцэж шийдэхгүй бол сар шинийн баяраа ахмадууд төрдөө гомдолгүй гаргах боложтой болно. Үүнийг чигийг бид гаргах ёстой гэж үзэж байна.
2. ШИНЭ намаас Монголбанкинд байгаа зээлтэй иргэдийн хар жагрсаалтыг авч үзсэн. Энэ талаар Монголбанкнаас тодорхой санал ирүүлэхийг хүссэн. Ойрын үед Монголбанктай бид уулзаж өөрийн буруугаас бус ханшийн зөрүү болон мөнгөний бодлого, төрийн санхүү, эдийн засгийн буруу бодлогоос болж олон компани дампуурсан. Энэ чиглэлд анхаарч, засах, залруулах ямар боломж байна вэ? Энэ чиглэлээр Монголбанкны санал, мэдээллийг УИХ-ын чуулганаар сонсох хүсэлтэй байгаа юм."
Холбоотой мэдээ
2021.07.26
2021.06.02
2021.05.25