2020.01.24
М.Билэгт: Сургуулийн өмнөх боловсролоос нь эхлэн ёс суртахууныг төлөвшүүлэх шаардлага үүссэн
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.24/ нэгдсэн хуралдаанаар, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын \2019.04.09-ны өдөр өргөн барисан\ төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт
Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн энэ 30 шахам жилийн хугацаанд Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн нэг асуудал бол гэр бүлийн задрал. Энэ бол бид үр хүүхэд хойч ирээдүйгээ яг төлөвшиж, зөв хүмүүжил, ёс суртахуунтай болох орчин гэр бүлийн тогтвортой байдал алдагдсан энэ үед Гэр бүлийн тухай хууль хэлэлцүүлэгдэхээр орж ирж байгаа нь сайшаалтай байна.
1980-1990-ээд онд төрсөн хүүхдүүд өнөөдөр ээж аав болох насан дээр ирсэн. Гэтэл тэд өнгөрсөн 30 шахам жилийн хугацаанд ямар орчинд өсөв гэдгийг бодох ёстой. Энэ аав ээж нар хүүхдүүдээ өнөөдөр яаж хүмүүжүүлэн төлөвлшүүлж байна вэ гэдэг асуудал байна.
Монголчууд эрт дээр үеэс Нэр хугарахаар яс хугар, өвөг дээдсийнхээ ясыг бүү өндөлзүүл, муу амьд явахаар сайн үх гэсэн философитой ард түмэн. Энэ уламжлалт ахуй амьдрал, хэв маяг нь амьдралд нь нэвт шингээстэй байсан. Нүүдэлчин Монголчуудын үнэт баялаг, нууц нь гэр бүлийн хүмүүжил, гэрийн боловсрол байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид бие биедээ найдан гэр бүлийн хүмүүжил, ёс суртахууныг орхигдуулсанаас болж өнөөгийн залуус сайныг муу, мууг сайн гэж төөрсөн, чиг баримжаагүй нийгэмд орчихоод банйа.
Гэхдээ үүнийг хийсэн, цаад эзэд бол өнгөрсөн 20 гаруй жилийн улс төрчдийн увайгүй үйлдэл ийм байдалд хүргэсэн нь ойлгомжтой. Ингээд ёс суртахууны доройтлын ангалруу бүх нийтээр нь үлгэрлэн дагуулаад оруулчихлаа. Бид цаашид яах вэ? Өнөөд бид хүн чанартай, ёс суртахуунтай, шударга хөдөлмөрлөж үр дүнд хүрдэг гэдгийг залуусын тархинаас аваад хаячихаад байна. Одоо 80, 90-ээд оны хүнд үед төлөвшсөн залуус аав ээж болсон. Тэдний үр хүүхдийг яаж төлөвшүүлэх вэ гэхээр сургуулийн өмнөх боловсрол маш сайн анхаарах цаг болсон.
Социализмын үед ёс суртахууны асуудлыг бүх нийтийн үйл хэрэг болгон авч үзэж, сургууль, ЕБ, их дээд сургуульд энэ чиглэлийн хичээл ордог байсан. Үүн дээр Эрүүл хамгаалахын гавьяат ажилтан Мөнхөө гуай, Батсуурь доктор нар энэ ангалаас гарах вэ гэдгийг бидэнд хэлж өгнө байх гэж бодож байна.
Түүний асуултад хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн Д.Мөнхөө, Ж.Батсуурь доктор нар хариуллаа.