2020.01.21

Ц.Гарамжав: Төрөөс гэр бүлийг дэмжих бодлого баримталж байгааг дэмжиж байна

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.21) хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Төрөөс гэр бүлийг дэмжих бодлого чиглэлүүд орсон нь үнэхээр зүйтэй байна. Хуулинд өнөөдрийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг өргөн хэмжээгээр оруулж тусгасан гэж найдаж байна. Зарим зүйлийг тодруулая. Өнөөдрийн байдлаар гэр бүлийн харилцаанд тулгамдаад буй асуудлыг шийдэхээс гадна гэр бүлийн харилцааны өөрчлөлт, хандлагыг тооцох, түүнчлэн гэр бүл орлоготой байх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийг дэмжих ямар бодлого явуулж өгөх вэ? 

Олон иргэд гадаадад ажиллаж байна. Үүнээс болж гэр бүл салалт их байгаа. Залуусаа хамт байлгах гэр бүлийн бүрэн бүтэн эрхийг нь хангах талаар олон улсын ямар конвенцд нэгдэх вэ? 

Гэр бүлийн хариуцлага нэмэгдүүлэх тал дээр хүүхдийн сургалтын программд ямар өөрчлөлт орох вэ? Хүүхдийг хамгаалах тал дээр айрлаж халамжилдаггүйгээс болж бага насны хүүхдүүд хүчирхийлэл эндэгдэлд өртөж байна. Тиймээс үр хүүхдүүдээ анхаарах тал дээр үүргийг нь нэмэгдүүлж өгсөн үү?