Б.Баттөмөр: Гадаадад үрчлэгдсэн хүүхдүүдийн хувь заяанд төрөөс хэр анхаарал тавьдаг вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.24/ нэгдсэн хуралдаанаар, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын \2019.04.09-ны өдөр өргөн барисан\ төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
Ажлын хэсгийг маш сайн байгуулсан байна. Гэр бүл бол нийгмийн үндсэн нэгж аж төрөх ёсны бичил ахуй. Үндсэн хуулинд маш сайн зохицуулалт орсон байдаг. Гэр бүлийн ашиг сонирхолыг төр хамгаална гэж заасан байдаг. Бусад оронд гэр бүлийн маргааныг зохицуулдаг мэргэшсэн шүүгч байдаг энэ чиглэлээр ажлын хэсэг юу оруулж ирсэн бэ? Гэр бүлийн маргаанаас хүүхдийн эрх маш их зөрчигддөг. Хуулинд энэ тал дээр юу тусгагдсан бэ?
Монгол улсын харъяат 266 хүүхэд гадаадад үрчлэгдсэн байна. Энэ хүүхдүүдийн хувь заяанд төрөөс хэр анхаарал тавьдаг вэ? Гэр бүл салалт санхүүгийн шалтгаанаар их салж байгаа юм байна. Шаардлагатай зардалаа орлого нь хангаж чадахгүй байна. Тиймээс гэр бүлийн тогтвортой амьдралыг дэмжих чиглэлээр юу хийж болох вэ юу хийж байна вэ цаашид юу хийх вэ?
Холбоотой мэдээ
2024.05.17
2024.05.16
2024.05.09
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан