Унгар дахь Монгол судлалын тэнхимээр зочиллоо
2019.12.16

Унгар дахь Монгол судлалын тэнхимээр зочиллоо

Б.Баярсайхан Унгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит шинжлэх ухааны “ELTE” их сургууль дахь Монгол судлалын тэнхимээр зочиллоо. Тус тэнхимийн эрхлэгч буюу Олон Улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч, доктор профессор Бриталан Агнэштэй уулзаж хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудтай танилцаж санал солилцлоо.

Унгар хэл дээрх Монголын түүхтэй холбоотой сурвалжийг 4 хэл дээр орчуулан хэвлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар мөн энэ үеэр ярилцлаа.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, “Монгол Улсын ерөнхий сайдын ивээл доор шинжлэх ухааны ажилтнууд анхдугаар их хурлаа амжилттай зохион байгууллаа. Шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд төр засгийн зүгээс онцгой анхаарч байна.

Энэ цаг мөчид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг АНУ-ын Харвардын их сургуультай монгол судлалын үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа. 13 улс дахь Монгол судлалын 26 тэнхим байсан бол энэ тоо нэгээр нэмэгдлээ.

Эдгээрийг нэгтгэсэн олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгчийн хувиар олон улсад монгол судлалыг хөгжүүлэх, монголч эрдэмтдийн тоог нэмэгдүүлэх, Монголын түүх өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд илүү санаачилгатай ажиллахыг хүсье” гэлээ.