Б.Наранхүү, Б.Ундармаа, Д.Мурат, Г.Солтан нар санал асуулгад сүүл мушгиж явна
www.Vip76.mn цахим хуудас одоогийн Улсын Их Хурлын гишүүдийн өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлыг сонгогч олон нийтээр үнэлүүлэх зорилгоор рейтинг тогтоох санал асуулгыг эхлүүлээд 21 хоногийн хугацаа өнгөрлөө.
Ард түмний итгэлийг хүлээж, төрд төлөөлөн суугаа гишүүдийг сонгож саналаа өгсөн иргэд болон ажиглан дүн шинжилгээ хийж байгаа эксперт, судлаачид санал асуулгад идэвхтэй оролцож, үнэлгээгээ өгсөөр байна.
2019 оны 10 дугаар сарын 28-ний 10:00 цагийн байдлаар санал асуулгыг тэргүүлж байгаа болон сүүл мушгиж яваа гишүүдийг танилцуулья.
ХАМИЙН ӨНДӨР ҮНЭЛГЭЭТЭЙ ТАВАН ГИШҮҮН
1. Л.Оюун-Эрдэнэ /УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга/ УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрог буюу Хэнтий аймгаас сонгогдсон. Санал асуулга эхэлснээс хойш нийт 118 иргэн, 50 эксперт үнэлгээ өгч, дундаж үнэлгээгээрээ жагсаалтын эхэнд эрэмбэлэгджээ.
2. Д.Тогтохсүрэн /УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга/ УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Өвөрхангай аймгаас сонгогдсон. Санал асуулга эхэлснээс хойш нийт 222 иргэн, 20 эксперт үнэлгээ өгчээ.
3. Б.Баттөмөр /УИХ-ын гишүүн/ УИХ-ын сонгуулийн 43 дугаар тойрог буюу Дархан-Уул аймгаас сонгогдсон. Санал асуулга эхэлснээс хойш нийт 201 иргэн, 19 эксперт үнэлгээ өгчээ.
4. Н.Учрал /УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга/ УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон. Санал асуулга эхэлснээс хойш нийт 145 иргэн, 29 эксперт үнэлгээ өгсөн байна.
5. С.Чинзориг /УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд/ УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог буюу Өвөрхангай аймгаас сонгогдсон. Санал асуулга эхэлснээс хойш нийт 128 иргэн, 18 эксперт үнэлгээ өгч, дундаж үнэлгээгээрээ жагсаалтын тавдугаарт эрэмбэлэгджээ.
ХАМГИЙН БАГА ҮНЭЛГЭЭТЭЙ ТАВАН ГИШҮҮН
71. Г.Мөнхцэцэг /УИХ-ын гишүүн/ Сонгуулийн 12 дугаар тойрог болох Дорноговь, Говьсүмбэр аймгаас сонгогдсон. Санал асуулгын хугацаанд 80 иргэн, 9 эксперт үнэлгээ өгч, дундаж үнэлгээгээр жагсаалтын 71 дугаарт эрэмбэлэгджээ.
72. Г.Солтан /УИХ-ын гишүүн/ Сонгуулийн 4 дүгээр тойрог болох Баян-Өлгий аймгаас сонгогдсон. Санал асуулгын хугацаанд 80 иргэн, 5 эксперт үнэлгээ өгчээ.
73. Д.Мурат /УИХ-ын гишүүн/ Сонгуулийн 6 дугаар тойрог болох Баян-Өлгий аймгаас сонгогдсон. Санал асуулгын хугацаанд 81 иргэн, 6 эксперт үнэлгээ өгчээ.
74. Б.Ундармаа /УИХ-ын гишүүн/ Сонгуулийн 75 дугаар тойрог болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон. Санал асуулгын хугацаанд 85 иргэн, 6 эксперт үнэлгээ өгчээ.
75. Б.Наранхүү /УИХ-ын гишүүн/ Сонгуулийн 16 дугаар тойрог болох Дундговь аймгаас сонгогдсон. Санал асуулгын хугацаанд 81 иргэн, 14 эксперт үнэлгээ өгч, дундаж үнэлгээгээр жагсаалтын 75-д эрэмбэлэгдсэн байна.
Сонгогч та үнэлгээ өгөх гишүүнийхээ өнгөрсөн 3 жилийн хугацаанд хууль батлах үйл ажиллагаа болон тойрогтоо ажилласан байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Ажлын тайлантай танилцах” хэсгээс унших боломжтой.
Саналаа өгөхдөө www.vip76.mn - рейтинг – санал өгөх гишүүнээ сонгон үнэлгээ өгөх – фэйсбүүк хаягаар нэвтрэх – 10/муу/ -100/сайн/ оноогоор үнэлнэ.
Хэрвээ та салбартаа олон жил ажилласан мэргэжлийн эксперт бол энэхүү санал асуулгад оролцохдоо экспертээр бүртгүүлэн саналаа өгнө. Экспертийн үнэлгээ 5 сонгогчийн саналтай дүйцэж байгаа болно.
Энэхүү санал асуулгаар төрийн түшээд ард түмний элчийн хувьд хэрхэн ажилласныг олон нийтэд танилцуулахаас гадна 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд сонгогчид хариуцлагатай хандахад дөхөм болох юм.