Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.24/ нэгдсэн хуралдаан 10 цаг 35 минутад эхэллээ.
УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 18 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлоод байна. Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Болд:
"Тараасан болон УИХ-ын даргын танилцуулсан хэлэлцэх асуудлын жагсаалт хоорондоо их зөрж байна. Энийг засч өгнө үү.
Өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн малын хулгайтай холбоотой хуулийн өмнө хэлэлцэх нь зүйтэй гэж өмнө нь оруулж хэлэлцсэн. Чуулганы хурал дээр ч өмнө нь хэлэлцэх нь зүйтэй. Өнөөдөр хүний эрхийн асуудал нийгмийн тулгамдсан асуудал болсон. Үүнийг ч олон нийт хүлээж байна.
Хүний эрхтэй холбоотой асуудлын нэг бол эрүүдэн шүүсэн хэрэг юм. Олон Улсын Парламентын холбоо ч тодорхой шийдвэр ирүүлсэн. Одоогийн ХЭҮК байсаар байж ийм асуудал гарсан. Яг үүн шиг асуудал цаашид гарахыг ч үгүйсгэхгүй. Тиймээс "шүдгүй арслан ч биш шүдгүй муур" болчихсон ХЭҮК-ын хуулийг өмнө нь хэлэлцэх ёстой.
Ёс зүйн дэд хороо ажлаа хийхгүй байж байж гэнэт ажил хийсэн болж УИХ-ын гишүүдийн нэр төрд халдаж, эвгүй байдалд оруулж байна. Хэрвээ хууль бусаар хөрөнгөжсөн асуудал байгаа бол хууль хяналтын байгууллагад өгөх хэрэгтэй шүү дээ."