2019.07.18
"Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого 2020-2045" ажлын дэд хэсгийн хурал боллоо
Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого 2020-2045 баримт бичгийн арга зүй, нэгтгэлийн ажлын дэд хэсгийн хурал боллоо.
Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бодлогыг боловсруулахдаа олон улсын сайн туршлагыг тусгах төдийгүй өөрийн оронд нутагшсан, хөрсөнд буусан гадаад дотоод аюулгүй байдлыг алсы хараатай харсан бодлогын баримт бичгийг боловсруулахыг санууллаа.