2019.10.24

С.Эрдэнэ: Монгол Улсын төсөв бол нэг намынх биш гэдгийг санаарай

Монгол Улсын Их хурлын чуулганы /2019.10.24/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ.

"Шүүмжлэлтэй хандах хэдэн зүйл байна.

1. ХСҮТ-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг төсвийн нэмэгдэлдээ багтаагаад шийдэж болох уу? Тэнд хэвтэж байгаа өвчтөнүүдээс гадна тэдний ар гэр, эдийн засаг дагаад сүйрч байгаа. Тиймээс энэ асуудлаас 5 цаас битгий татаа. УИХ-ын гишүүд чинь дэмжье гээд байна шүү дээ. Боломжтой хэсэг нь гадагшаа явчихдаг. Яг боломжгүй, чадалгүй нь ХСҮТ-д эмчлүүлж байгаа.

2. Орон нутгийн чанартай, төлөөлөлтэй холбоотой төсвийн хувиарлалт хийсэн байна. Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд өөрийн тойрогтоо өндөр мөнгө төсөвлөсөн байна. Энэ бол улс төржсөн төсөв болжээ. Үүний учир юу вэ? Монгол Улсын төсөв бол нэг нам шийддэг зүйл биш." 

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа. 

Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа тэрээр байр сууриа илэрхийллээ.