2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.10,24/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.
Байнгын хорооны санал дүгнэлттэай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Ганбаатар, С.Эрдэнэ нар асуулт асууж санал бодлоо илэрхийллээ. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 62,5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТБХ-нд шилжүүллээ.