Б.Бямбацогт: Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгож болох уу?
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б:Бямбацогт:
Бид нар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор тодорхой бодлогын хуулиуд баталсан тухайлбал цалинтай ээж малчдын тэтгэвэрийн нас гэх мэт үүнтэй холбоотой төсөв ирэх онд суугдсан уу?
Шилэн дансны тухай хууль гэж батлагдсан энэ хэр үр өгөөжтэй байна бид энэ тал дээр сайн анхаарах хэрэгтэй Сангийн яам энэ дээр юу хийж байна вэ?
Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно гэж тусгасан. Одоо гэтэл зарим хүүхдэд олгохгүй байгаа. Хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоод явмаар байна ийм боломж байгаа юу?
Итгэлийн зээл олгоно гэж байна. Энэ нь цаанаа ард иргэд амьдралын боломжоо дээшлүүлэх тал дээр боломж болж өгнө гэж үзэж байна. Энэ хууль батлагдвал хэрхэн өрнөх бол?
Агаарын бохирдолын чиглэлээр зөвхөн Улаанбаатар хот биш 21 аймаг дээр юу хийхээр төлөвлөж төсвийн хүрээнд ямар ажлууд хийгдэхээр байна энэ тал дээр хариулж өгөөч.
Холбоотой мэдээ
2024.12.18
2024.12.11
2024.12.11
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТБХ-ны хуралдаан